Нийслэлийн шүүхэд ОХУ-ын иргэн С.В.Половинкин Сергей Ивановичид холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Антертур” компанийн өмч болох 23 айлын орон сууцыг хууль бусаар өөрийн өмч болгохоор баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь нотлогдож шүүхээс 6.2 жилийн хорих ял оноосон байдаг. Харин тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Н.Бүжин