Танилц: Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөх Монголын эрэгтэй баг

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Танилц: Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөх Монголын эрэгтэй баг

Танилц: Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөх Монголын эрэгтэй баг

Энэтхэгийн Ченнай хотноо болох дэлхийн шатрын 44 дугаар олимпиадад өрсөлдөх Монголын эрэгтэй шигшээ багийн товч танилцуулгыг хүргэж байна. Манай эрэгтэй шигшээ баг 1956 оноос хойш 26 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцох гэж байна хэмээн Монголын шатрын холбооноос мэдээлэв.

Энэ жилийн шигшээ багийн тамирчдын дундаж нас 22.4 байгаа нь бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн залуу баг юм.

СЭРЭЭНЭНГИЙН ГАН-ОД – Багийн ахлагч, дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч цолтой.

Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч,Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-од 1985 оны долдугаар сарын 30-ны өдөр төрсөн 37 настай.

Дэлхийн шатрын олимпиадад дасгалжуулагчийн хувиар гурав дахь удаагаа оролцож байна.

ДАМБАСҮРЭНГИЙН БАТСҮРЭН – Их мастер цолтой.

Д.Батсүрэн 2004 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр төрсөн 18 настай. Тэрбээр 16 нас 10 сар 29 хоногтойдоо шатрын их мастер цол хүртэж Монголын шатарт шинэ түүх бүтээсэн. Мөн анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна.

2022 оны улсын шинэхэн аварга Д.Батсүрэн Монголын шигшээ багийн нэгдүгээр ширээнд сууж дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлнэ.

ГАНЗОРИГИЙН АМАРТҮВШИН – Дэлхийн шатрын холбооны мастер цолтой.

Г.Амартүвшин 2005 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн 17 настай. Энэ удаагийн эрэгтэй шигшээ багийн хамгийн залуу тоглогч. Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна.

ДШХМ Г.Амартүвшин Монголын шигшээ багийн хоёрдугаар ширээнд сууж ур чадвараа сорино.

БАЯРСАЙХАНЫ ГҮНДАВАА – Их мастер цолтой.

Баярсайханы Гүндаваа 1989 оны 05-р сарын 29-ны өдөр төрсөн 33 настай.Энэ удаагийн эрэгтэй шигшээ багийн хамгийн ахмад туршлагатай тоглогч.Тэрбээр долоо дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна.Түүний хур их туршлага багийн залуу тоглогчдод ус агаар мэт хэрэг болж тусаа өгөх нь ойлгомжтой.

Улсын дөрвөн удаагийн аварга Их мастер Б.Гүндаваа Монголын шигшээ багийн гуравдугаар ширээнд сууж өрсөлдөнө.

СУМЬЯАГИЙН БИЛГҮҮН – Их мастер цолтой.

Сумьяагийн Билгүүн 1997 оны гуравдугаар сарын 25-ны өдөр төрсөн 25 настай. Тэрбээр гурав дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. Монгол улсын 29 дэхь аварга аранзал залуу насан дээрээ яваа Их мастер С.Билгүүн Монголын шигшээ багийн дөрөвдүгээр ширээнд сууж өрсөлдөх ба өмнөх амжилтаа ахиулахыг эрмэлзэх нь дамжиггүй.

СУГАРЫН ГАН-ЭРДЭНЭ-Олон улсын мастер цолтой.

Сугарын Ган-эрдэнэ 2003 оны 03-р сарын 12-ны өдөр төрсөн 19 настай. Тэрбээр анх удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. "Дэлхийн цом"-ын тэмцээний хоёр удаагийн оролцогч олон улсын мастер С.Ган-эрдэнэ Монголын шигшээ багийн нөөц тоглогчоор тоглож байгаа нь Монголын шигшээ багийн асар том давуу тал бөгөөд багтаа асар том тус хүргэх нь ойлгомжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж