Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэв

Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэв

Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Үндэсний бөх дэх ёс зүй, авлигын асуудлууд” гэх шударга байдлын судалгааг 2019 онд хийжээ. Уг судалгаанд үндэсний бөхийн судлаач, сэтгүүлч, улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд, үндэсний бөхийн багш, дасгалжуулагч, дэмжигч зэрэг хүмүүс хамрагдсан аж.

“Үндэсний бөх дэх хамгийн шударга бус 3 үйлдэл” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын

  1. 81 хувь нь – Найраа (Цол, даваа наймаалцах, найраа хийх)
  2. 81 хувь нь – Сэргээш (Зохиомлоор хүч тамир нэмэгдүүлэх, тариа хэрэглэх)
  3. 4 хувь нь – Дарамт (Сүрдүүлэх, дарамтлах, хэвтүүлэх, хүчирхийлэх үйлдэл) тус тус саналаа өгчээ.
Үндэсний бөхийн шударга байдлын судалгаа

Харин цол, даваа наймаалцсан, найраа хийсэн бөхчүүдэд ямар шийтгэл оногдуулах вэ? гэдэг асуултад судалгаанд оролцогсдын,

  1. 53.2 хувь нь барилдах эрхийг хасах
  2. 53.2 хувь нь цол, шагналыг хураах
  3. 41.1 хувь нь олон нийтэд мэдээлэх гэж хариулжээ.
Үндэсний бөхийн шударга байдлын судалгаа

Өнгөрөгч наадмаар найрааны асуудал гарч, олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тэгвэл дээрх судалгаанд оролцсон бөхчүүд, бөхийн хүрээнийхэн найрааны ханшийн талаар дараах хариултыг өгсөн аж.

Улсын цолны даваа наймаалцах, найрааны ханшийн талаар судалгаанд оролцогсдын,

  1. 38.0 хувь нь мэдэхгүй
  2. 20.3 хувь нь 100-299 сая төгрөг
  3. 19.0 хувь нь 300-499 сая төгрөг
  4. 13.9 хувь нь тогтсон ханш гэж байхгүй
  5. 5.7 хувь нь 500 сая төгрөг ба түүнээс дээш
  6. 3.2 хувь нь 99 сая ба түүнээс доош гэх хариултуудыг хэлжээ.

Мөн аймаг, цэргийн цолны даваа наймаалцах, найрааны ханшийн талаар судалгаанд оролцогсдын 39.2 хувь нь 10-49 сая төгрөг, 35.4 хувь нь мэдэхгүй, 15.2 хувь нь тогтсон ханш гэж байхгүй гэх хариултыг өгөв. Харин сумын цолны найраа 1-4 сая төгрөгийн хооронд гэж судалгаанд оролцогсдын 40.5 хувь нь хэлжээ.

Судалгаанд оролцогчдын 50 орчим хувь нь найрааны ханшийг ямар нэг байдлаар тодорхойлж байна. Бодитоор эсвэл төсөөллөөр тодорхойлсоныг мэдэх боломжгүй ч ямар нэг байдлаар ханш тодорхойлж байгаа нь найраа хэр түгээмэл байгаагийн нэг илрэл юм.

Тэгвэл найраа ямар замаар хийгддэг вэ? Ихэвчлэн бөхчүүд хоорондоо, ивээн тэтгэгчдээр, багш дасгалжуулагчдаар, найз нөхдөөрөө, зарим нь бүр зуучилдаг хүмүүсээр дамждаг гэнэ.

Хамгийн гол цол, даваа наймаалцах, найраа хийх үйлдлийн учир шалтгааны талаар судалгаанд оролцогсдын дийлэнхи нь бөхчүүдийн ёс зүй, жудаггүй байдал мөн амжиргааны асуудал гэж үзжээ. Үүнийг мөн ивээн тэтгэгчид, нутгийн зөвлөлтэй холбох, хариуцлагын тогтолцоо бүрдээгүй болон холбооны үйл ажиллагаатай түлхүү холбож байна.

Үндэсний бөхийн шударга байдлын судалгаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж