Кимийн залуухан хайр, Каньегийн мөнхийн дайсан

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Кимийн залуухан хайр, Каньегийн мөнхийн дайсан

Кимийн залуухан хайр, Каньегийн мөнхийн дайсан

Холливүүдийн алдарт хос Ким , Канье нар салаад багагүй хугацаа өнгөрсөн. Канье салалтыг тийм ч эерэгээр хүлээж аваагүй. Гэхдээ Кимийн хувьд шинэхэн хайраа олж, аз жаргалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэгвэл “NEWS” агентлаг "ХҮМҮҮС" буландаа Каньегийн мөнхийн дайсан, Кимийн хайр Пит Дэвидсоныг онцолж байна.

Питер Майкл Дэвидсон 1993 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн ба  Америкийн инээдмийн жүжигчин юм. Тэрбээр 2014-2022 он хооронд найман улирлын турш “NBC” -ийн “Saturday Night Live” скетч инээдмийн цувралд жүжиглэж байжээ. Дэвидсон карьераа 2010-аад оны эхээр "Brooklyn Nine-Nine", "Friends of Friends"  зэрэг кинонуудад туслах дүрд  тоглож эхэлсэн.  Түүний аав Скотт Мэттью Дэвидсон Нью-Йоркийн гал сөнөөгч байсан ч  2001 онд Дэлхийн худалдааны төвд тохиолдсон есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр нас баржээ.

Пит 2016 онд анхны инээдмийн тусгай киногоо гаргасан нь “Pete Davidson: SMD” юм.

Дэвидсоны аав нь еврей гаралтай ч герман, ирланд, итали үндэстэн байв.  Түүний ээж нь Ирланд гаралтай нэгэн аж. Пит Кейси хэмээх дүүтэй бөгөөд гэр бүлээрээ католик шашинтай.  Дэвидсон Сэйнт Жозеф  дунд сургуульд суралцаж, дараа нь Тоттенвилл ахлах сургуульд сурч байв. Гэхдээ ахлах ангид ордог жилдээ Бруклины Ксавериан ахлах сургуульд шилжиж, 2011 онд төгссөн. Ахлах сургуулиа төгсөөд Бруклин Хайтс дахь Сент Фрэнсис коллежид элсэн орсон.Нэг семестрийн дараа Дэвидсон инээдмийн урлагт сонирхолтойгоо мэдэн, ажиллахаар шийджээ.Тэрбээр анх 16 настайдаа Стейтен Айландын боулингийн талбайд стэнд ап инээдмийн тоглолтыг туршиж үзсэн байдаг.

Пит Дэвидсон хүүхэмсэг гэдгээрээ танигдсан бөгөөд олон алдартай  экс найз охидтой. Гэсэн хэдий ч, Пит Дэвидсон одоогоор Ким Кардашиантай болзож байгаа ба  энэ харилцаа нь ямар чухал вэ гэдгийг бүгд харж байна. Сайхан зүйлс үерхлийн хугацаанд байсанч  зарим нэг эргэлзээтэй тулгарч байсан.  Пит Дэвидсон, Ким Кардашиан нар 2021 оны арваннэгдүгээр сараас хойш албан ёсоор болзож байгаа ба  реалити шоуны од аравдугаар сард “Saturday Night Live” нэвтрүүлгийг хөтөлсөн билээ.  "Ким К"-ийн хөтлөн явуулсан шоуны үеэр хосууд Аладдины сэдэвтэй хувцаслаж, үнсэлцсэн байна.  Хэд хоногийн дараа Пит Дэвидсон, Ким Кардашиан нар хөтлөлцөн алхаж яваа харагдав.

Пит, Ким хоёр анх  найзуудын харилцаатай  гэдгээ баталж, аливааг энгийн байдлаар хадгалдаг байсан.  Түүгээр ч зогсохгүй Ким өмнөх нөхөр Канье Уэстээс салаад удаагүй байсан тул хэл амнаас холдохыг хүссэн байх. Гэсэн хэдий ч хосууд 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нд болздог гэдгээ баталж, цуурхалд цэг тавьжээ. Хосууд хамтдаа хэд хэдэн улаан хивсний ёслолд оролцож, харилцаагаа баталгаажуулсан. Ялангуяа "The Kardashians" реалити шоуны  "Hulu" болон "Disney Plus"-ийн нээлт, мөн саяхан болсон 2022 оны "Met Gala"- д хамт оролцсон юм.

Питийн өмнөх хамгийн алдартай харилцаа бол поп дуучин Ариана Грандетэй сүй тавьсан явдал байв.  Тэд 2018 оны тавдугаар сард болзож эхэлсэн бөгөөд мөн оны зургадугаар сард сүй тавьсан юм.  Гэвч 2018 оны аравдугаар сард тэдний харилцаа эцэс болсон. Ариана Гранде харилцааныхаа тухай "Пит Дэвидсон", "Thank you, Next" гэсэн хэд хэдэн дуу бичсэн.

Мөн Пит өөрөөсөө 20 насаар эгч жүжигчин Кейт Бекинсейлтэй нэр холбогдож байсан.  Хосууд 2019 оны нэгдүгээр сараас 2019 оны дөрөвдүгээр сарын хооронд болзож байсан. Питийн бусад хуучин найз охидод загвар өмсөгч Кайа Гербер , жүжигчин Маргарет Каулли болон Бриджертоны жүжигчин Фиби Дайневор нар багтжээ.

Пит бие дээрээ 70 гаруй шивээстэй гэж ч "Insider"-ийн мэдээлснээр тэрбээр одоо бүгдийг нь арилгахыг хүсч байгаагаа ярьсан байна. Пит ярилцлага өгөхдөө цээжин дээрээ өөрийгөө гэмтээх ул мөрийг далдлахын тулд шивээс хийлгэж эхэлсэн гэж байжээ.

"Saturday Night Live"-д удаан тоглосныхоо ачаар нэг анги тус бүрээс нь 15 мянган ам.долларын орлого олсон. Мөн хэд хэдэн жүжигчний шагнал хүртсэнийхээ ачаар Пит Дэвидсон одоогийн байдлаар 8 сая ам. долларын хөрөнгөтэй болжээ.

Эх сурвалж: Wikipedia, The Sun,People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж