Ганц гартай Хансел Энмануэль NCAA-д тоглохоор боллоо | News.MN

Ганц гартай Хансел Энмануэль NCAA-д тоглохоор боллоо

Ганц гартай Хансел Энмануэль NCAA-д тоглохоор боллоо

Ганц гартай Хансел Энмануэль NCAA-д тоглохоор боллоо

Хансел Энмануэль гэх 18 настай, 1.96 метр өндөртэй, ганц гартай Доминикан хүү NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн лигт тоглохоор болжээ. Тэрбээр ирэх улирал “Northwestern“ их сургуульд суралцахаар болсон аж.

NCAA-д улирал бүр олон зуун оюутан дебютээ хийдэг ч тэдний хэн нь ч Энмануэль шиг ганц гараараа сагсан бөмбөг тоглодоггүй.

Хансел Энмануэль нь зургаан настайдаа найзтайгаа хана руу авирах гэж байгаад бетон хананд даруулж, зүүн гараа алджээ. Тэрбээр хоёр цаг гаруй хугацаанд хананд дарагдсаны улмаас зүүн гарны шөрмөс нь тасарч, тайрахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Түүний хувьд сагсан бөмбөгт үнэхээр дуртай байсан учир аав шиг мэргэжлийн тамирчин болохыг хүссэн аж.

Хансел Энмануэлийн аав Доминикан улсад сагсан бөмбөгийг мэргэжлийн түвшинд тоглож байсан нэгэн.

Эммануэль зүүн гараа алдсан эхэн үеэ дурсахдаа “Би юу ч хийхийг хүсээгүй. Гутлынхаа үдээсийг ч үдэж чадахгүй, ганц аяга ус ууж чадахгүй байлаа” гэжээ. Тэрбээр ганц гараараа бөмбөг залах, цацалт хийх, шидэх, дамжуулах, тохох зэрэг дасгалуудыг маш олон цаг хийж, эцэст нь хоёр гартай хэний ч доор орохооргүй болсон. NBA-ийн домогт тамирчин Шакил О’Нил түүний талаар “Хүмүүс Хансель Эммануэль ялгаатай гэдгийг ойлгоосой гэж би хүсч байна. Тэр нэг гараараа ахлах сургуулийн шилдэг тоглогчдоос илүү тоглосон” гэж ярьж байв.

Хансел Энмануэль ахлах сургуульдаа 25.9 оноо, 11.0 самбараас бөмбөг авалт, 6.9 ашигтай дамжуулалт, 3.4 хаалт дунджилсан.

Эммануэлиэс өмнө 2009 онд NCAA-д 2.10 метр өндөртэй, ганц гартай Кевин Лауэ хэмээх тоглогч тоглож байсан бөгөөд тэрбээр нэг тоглолтод 20 хаалт хийж байжээ. Харин NCAA-д нийтдээ ганц гартай дөрвөн тоглогч тоглож байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-28 46.147.101.102

29700959 ~~~ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-28 213.87.137.86

))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж