Шон Мендес сэтгэцийн асуудлаас болж аялан тоглолтоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Шон Мендес сэтгэцийн асуудлаас болж аялан тоглолтоо цуцлав

Шон Мендес сэтгэцийн асуудлаас болж аялан тоглолтоо цуцлав

Алдарт дуучин Шон Мендес сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж аялан тоглолтоо цуцалж буйгаа зарлалаа. Өдгөө 27 настай дуучны хувьд өчигдөр/2022.07.27/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Wonder” аялан тоглолтоо цуцалж байгаа мэдэгдсэн аж.

Шон Мендес хойд Америкт хийх аялан тоглолтоо гурван долоо хоногоор хойшлуулж, “Өмнө хэзээ ч өөртөө гаргаж байгаагүйгээр цаг гаргах хэрэгтэй боллоо” гэжээ.

Тэрбээр цар тахлын дараагаар аялан тоглолт хийх болсондоо баяртай байсан ч сэтгэл зүйн хувьд бэлэн биш байсан гэнэ. Тэрээр энэ талаараа "Багийнхантайгаа илүү их ярилцаж, эрүүл мэндийн чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны дараа би өөртөө урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй цаг заваа гаргаж, өөрийгөө цэгцэлж, илүү хүчтэй эргэж ирэх хэрэгтэй болох нь илүү тодорхой болсон. Харамсалтай нь би Хойд Америк, Их Британи, Европ дахь аялан тоглолтынхоо үлдсэн огноог цуцлах хэрэгтэй боллоо. Бид завсарлага авсны дараа үлдсэн тоглолтуудаа товлосон хугацаанд нь хийнэ гэж найдаж байсан ч яг одоо би эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих ёстой” гэжээ.

Шон Мендес 2020 онд “Wonder” нэртэй цомгоо гаргаж, цомгынхоо нэрээр аялан тоглолтоо нэрлэж, Канад руу явахаасаа өмнө Пенсильвани, Хойд Каролина, Вашингтон зэрэг мужуудад тоглолтоо хийн дараа Европ руу явахаар төлөвлөж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж