Хятадын Ухань хотод "COVID-19"-ийн дөрвөн тохиолдол илэрсэн тул эрх баригчид зарим бизнес, нийтийн тээврийн хэрэгслийг хаахыг тушаажээ.
Жианся дүүрэг нэг сая орчим хүн амтай ба Лхагва гаригт томоохон хэмжээний арга хэмжээ, ресторанд хооллохыг хориглож, олон нийтийн зугаа цэнгэлийн зарим газар, хөдөө аж ахуйн захуудыг хааж, автобус, метроны үйлчилгээг ойрын гурван өдөр түр зогсооно гэж мэдэгдэв.
Эрх баригчид мөн гурван өдрийн хугацаанд оршин суугчдыг бүс нутгийг орхихгүй байхыг, аялагчдыг нэвтрэхээс зайлсхийхийг уриалав.
Ухань хот 11 сая хүн амтай ба хотын албан тушаалтнууд олон нийтийн тогтмол шинжилгээнээс хоёр тохиолдол илрүүлсэн гэв. Мөн ойр дотнын хүмүүс дундаас нь дахин хоёр тохиолдол илрүүлжээ.
Хятадын хэт хатуу "COVID-0" бодлогын дагуу улс орон даяар эрх баригчид цөөхөн хэдэн халдвар илэрсэн газрууддаа хөл хорио тогтоож байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ