Монгол хүнсний хомсдолд орохгүй байх баталгаа бий юу?

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Монгол хүнсний хомсдолд орохгүй байх баталгаа бий юу?

Монгол хүнсний хомсдолд орохгүй байх баталгаа бий юу?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр /2022.07.27/ ургац тариалалттай холбоотой мэдээллийг өгсөн. Энэ жил улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ирэх сарын 20-н гэхэд ургац хураалтын төлөв тодорхой болно гэсэн юм. Харин иргэдийн зүгээс Монгол Улс тодорхой хэмжээний ургац хураалт авах ч хүнсний хомсдолд орохгүй байх баталгаа алга гэдгийг цахим хуудастаа бичиж байна.

Ямартай ч Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ургацын үнийг тогтвортой байлгахад анхаарч байгаа, ургац хураахад шаардлагатай дизель түлшний зөрүүг нөөц сангаас гаргахаар болсон гэдгийг мэдэгдсэн.

Учир нь өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг болж 19.6 хувь өсөөд буй. Иймд тариалалтыг дэмжих, Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд салбар нь яам нь юутай нь анхаарахаа мэдэгдлээ. Хаврын тариалалт, ургац хураалтад дунджаар 25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн юм.

Тус зөрүү мөнгийг ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгох аж.

Мөн ХХААХҮЯ-наас хүнсний ногоо хураалтад энэ жил их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулж, сургалтын кридет цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулжээ. Одоогоор тус ажлын хэсэг нийт хэчнээн кридет цаг, төлбөрөөр тооцох зэргийг судалж, хэлэлцэж байгаа гэсэн юм.

ИНФЛЯЦИЙГ 16 ХУВЬД ХҮРГЭСЭН ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЯАМ ОНЦГОЙ АНХААРНА

Цар тахлын давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж сүүлийн хоёр жил инфляци өссөн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар Монгол Улсын инфляци 16.1 хувьд хүрэхэд хүнсний ногоо, бензин, шатахуун, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг онцолсон билээ.

2022 оны зургадугаар сарын байдлаар хүнсний ногооны үнэ жилийн 70.5 хувь өсч инфляцид 1.6 нэгж нөлөөлсөн.

Нөхцөл байдлыг харгалзаж үнийн өсөлт дахин үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа ч мэдээлсэн. Тэгвэл Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ дараах мэдээллийг хаврын тариалалтын үеэр өгч байв. Түүний хэлснээр тариаланчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүндрэл учирсан. Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа орц материалын үнийн өсөлт хүнд тусч байна. Техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бордоо, ургамал хамгаалалтын бодис үнэ нэмэгдсэн.

Монголчуудад газар, тариалан байгаа ч тариалалт явуулахад шаардлагатай бусад материалыг худалдаж авахаас өөр аргагүй. Гэтэл эдгээр орцын үнэ 2-3 дахин нэмэгдсэн.

Зөвхөн үйлдвэрлэлийн зардлыг урьдчилан тооцоолоход 650-750 мянган төгрөгт хүрсэн. 2021 онд дээд тал нь 450 мянган төгрөг байсан. Тариаланчид бүхий үйл ажиллагааг урьдчилан тооцоолдог. Усалгаа хийдэг, нэг га газарт 150-200 кг бордоо хийдэг аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэлийн зардал нь бүр өндөр гарна гэсэн үг. Тиймээс түлш гэлтгүй бусад зардлын зөрүүнд ч яам анхаарах хэрэгтэйг хэлсэн юм.

Хэдийгээр ургац хураалт арвин байх ч тариаланчдад хүндрэлтэй асуудлууд тулгарах эрсдэлтэй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Одоогоор ХХААХҮЯ болон Засгийн газраас ургац хураалттай холбоотой өөр шийдвэр гаргаагүй ч тариаланчдын зүгээс Атрын дөрөвдүгээр аян болон цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж дараа дараагийн шийдвэрийг гаргана гэдэгт хүлээлт өндөр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж