Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катог төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагналаа. Түүний Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж энэхүү одонг олгосон байна.
Норихико Като нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай шилдэг банкир бөгөөд ажлын гараагаа The Bank of Tokyo буюу одоогийн MUFG банкнаас эхэлж, Токио, Нью-Йорк, Амстердам, Бахрейн дахь салбарт удирдлагын бүх шатанд, 2009-2016 онд Хаан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирал, МБХ-ны дэд ерөнхийлөгч, 2016-2019 онд Камбож дахь Sathapana банкны Гүйцэтгэх захирал, 2019 оноос өнөөг хүртэл Голомт банкны Гүйцэтгэх захирлаар, эдүгээ МБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Гүйцэтгэх захирал Норихико Като танд Голомт банкны нийт харилцагч, хамт олноос нь баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье.
Холбоотой мэдээ