Богд хааны ордон музейг ирэх сараас сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Богд хааны ордон музейг ирэх сараас сэргээн засварлана

Богд хааны ордон музейг ирэх сараас сэргээн засварлана
Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 1-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болов.
Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах гэнэ. Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах аж. Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр төлөвлөж байна.
Энэ оны улсын төсөвт түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж