Дарханы зам ба Гашуунсухайтын төмөр замыг шалгана

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Дарханы зам ба Гашуунсухайтын төмөр замыг шалгана

Дарханы зам ба Гашуунсухайтын төмөр замыг шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Дархан замын бүтээн байгуулалт болоод Зүүнбаян болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд удааширсантай холбоотойгоор алдагдсан боломжийн өртгийг нь тооцож, холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг шалгахыг даалгасан байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах үүргийг өгчээ.

Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгожээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Дарханы замын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцахдаа ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг хатуу сануулсан. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм. Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана" гэж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж