Өнөөдөртөө багтаж 61-ийн гарамын лаг шаврыг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөртөө багтаж 61-ийн гарамын лаг шаврыг цэвэрлэнэ

Өнөөдөртөө багтаж 61-ийн гарамын лаг шаврыг цэвэрлэнэ

Их хэмжээний борооны уснаас болж гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир, хөрсний хог хаягдал өчигдөр /2022.07.26/ урссан учир өнөөдөртөө багтаж 61-ийн гарам орчмын лаг, шаврыг цэвэрлэнэ гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Эхний ээлжид тухайн үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авсан бол одоо тухайн хэсгийн лагийг соруулахаар ажиллаж байгаа аж.

61-ийн гарамд Геодози усны барилга байгууламжийн газар болон нийслэлийн холбогдох бусадалбаны хүмүүс шуурхай зохион байгуулалт хийж байгаа юм байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас нийт 20 гаруй айлын хашаанд ус орсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Мөн гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нурсан байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон дөрвөн том хүн, гурван хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэжээ. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж