Орос цэргүүдийн ар гэрийнхэн Путинд өргөдөл өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийн ар гэрийнхэн Путинд өргөдөл өгчээ

Орос цэргүүдийн ар гэрийнхэн Путинд өргөдөл өгчээ

Украин руу илгээсэн Оросын 100 гаруй цэргийн ар гэрийнхэн өчигдөр /2022.07.26/ Кремльд хандан хүсэлт гаргажээ. Нийт 106 хүний гарын үсэгтэй өргөдөлд, “Бид ойр дотны хүмүүсээ олж, сураггүй алга болсон цэргийн олзлогдогсдын жагсаалтад оруулахыг шаардаж байна” гэсэн байв. Тэд Батлан хамгаалах яамыг ойр дотны хүмүүсийнх нь талаар худал мэдээлсэн гэж буруутгаад, сайд Сергей Шойгутай уулзах шаардлага хүргүүлжээ.

Тухайлбал, нэгэн цэргийн нас барсан тухай мэдэгдэл дөрөвдүгээр сарын 3-нд Украины талаас иржээ. Гэр бүлийнхэн нь тэр даруй цэргийн бааз руу утасдаж асуухад, “Үгүй, үгүй, санаа зовох хэрэггүй” гэж хариулсан байна. Гэтэл маргааш нь тухайн цэргийг шатаж үхсэн гэж албаны хүн утасдаж хэлжээ. Цэргийн эхнэр ийш тийш холбоо тогтоосны эцэст нь нөхөр нь нас бараагүй, эмнэлэгт эмчлүүлж байгааг олж мэдсэн. Нөхрөө эх орондоо эргэн ирэхэд нь туслахын тулд Оросын талаас хэн нэгэнтэй холбогдох гэж оролдсон боловч энэ нь бүтэлгүйтсэн гэв. Улмаар зургадугаар сарын 1-нд цэргийг эмнэлэгээс гаргасан боловч хаана байгааг нь хэлэхгүй байгаа гэжээ.

Өөр нэгэн цэргийн ээж хэлэхдээ, Оросын армийн удирдлагууд 19 настай хүүд нь тохиолдсон явдлын талаар гурван өөр мэдээлэл өгсөн. Сураггүй алга болсон өөр нэг цэргийн ээж эрх баригчдаас хариу нэхсэнийхээ төлөө Холбооны аюулгүй байдлын албанаас заналхийлэл сонсжээ. Холбооны аюулгүй байдлын алба түүнтэй утсаар холбогдож, чимээгүй байхыг сануулсан байна.

Бүх гэр бүлийнхэн Оросын Батлан хамгаалах яам тэдэнд туслахын тулд ямар ч хүчин чармайлт гаргаагүй гэж үзэж байна. Энэ нь ерөнхийлөгчөөс эхлээд хотын захиргаа хүртэл эрх баригчид ямар хайхрамжгүй байгааг харуулна гэв.

Оросууд амиа алдсан цэргүүдийнхээ цогцсыг авахаас татгалзаж байна гэж Украины эрх баригчид мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа цэргүүдийн ар гэрийнхэн ийн хүсэлт тавьжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам хамгийн сүүлд гуравдугаар сард 1351 цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлсэн. Гэвч дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд цэргүүдийн үхлийн талаар нийтлэхгүй байхыг үүрэгджээ.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж