"Сургууль, цэцэрлэгт вакцин хийлгээгүй ч хамруулна"

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

"Сургууль, цэцэрлэгт вакцин хийлгээгүй ч хамруулна"

"Сургууль, цэцэрлэгт вакцин хийлгээгүй ч хамруулна"

Эрүүл мэндийн яамнаас 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөл, бусад энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын саналыг авсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн сүлжээнд цацагдсан цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулна гэх мэдээлэл худал гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа онцлон хэллээ.

Тэрбээр "Олон нийтийн дунд хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхээс зөвшөөрөлгүйгээр хийж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор салбар яамнаас өгч буй тайлбарыг товч танилцуулъя. Үүнд, 2022 оны наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдийг цар тахлын эсрэг вакцинаар дархлаажуулна. Ингэхдээ эцэг, эхийн сайн дурын үндсэн дээр буюу эцэг, эхийн зөвшөөрлийн хуудаст үндэслэж вакциныг хийх талаар мэдээлж байна.

"Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр вакцин хийж байна", "Хичээл сургуульд зөвхөн вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь худал, ташаа мэдээлэл юм" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж