Өнөөдөр Боолын худалдааг устгах өдөр

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Боолын худалдааг устгах өдөр

Өнөөдөр Боолын худалдааг устгах ба хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр.  Олон улсын хэмжээнд 1926 оны есдүгээр сарын 25-ны өдөр Боолчлол, боолын худалдааг хориглох тухай конвенцийг баталж, 1927 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ.
1889 оны Брюсселийн бага хурлын Ерөнхий актад гарын үсэг зурсан улс бүр Африкийн боолын худалдааг устгах бүрэн зорилготойгоо тунхаглан, 1919 оны Сан-Жерменийн конвенцид гарын үсэг зурсан улс болон 1885 оны Берлины ерөнхий акт, 1890 оны Брюсселийн ерөнхий акт болон Тунхаглалыг хянан өөрчлөхөд боолчлолын бүх хэлбэрийг бүрэн хориглох, газар болон далайгаар дамжсан боолын худалдааг зогсоохыг нотлохын зэрэгцээ, 1924 оны зургадугаар сарын 12-ны өдөр Үндэстнүүдийн Холбооны Зөвлөлөөр томилсон Боолчлолын түр хорооны илтгэлийг анхааралдаа авч,Сан-Жерменийн конвенцид гарын үсэг зурсан улсуудаас боолчлол, боолын худалдааны талаар гаргасан зорилтуудыг дэлхий даяар хэрэгжүүлэх үүднээс Брюсселийн актын дагуу хэрэгжүүлэх ажлыг дуусгавар болгон хэрэгжүүлэхийг эрмэлзэн, мөн энэхүү конвенцид тусгагдсан заалтуудаас илүү нарийвчилсан заалт бүхий хэлэлцээр байгуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн албадан хөдөлмөр хийлгэх явдал нь боолчлолтой ижил нөхцөл рүү хүргэж болзошгүй юм гэдгээс сэргийлэн,конвенц байгуулахыг шийдэн, бүрэн эрхт төлөөлөгчдийг томилон тэдний бүрэн эрхийн хүрээнд акт гаргаж байжээ.
Мөн нэгэн чухал акт болох Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенцийг 1956 оны есдүгээр сарын 7-ны өдөр баталж, 1957 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улсын олон улсын гэрээний дагуу энэхүү конвенцид нэгдэн орсон бөгөөд батлан гаргаж буй хууль, тогтоомжуудыг нийцүүлэх үүрэг хүлээсэн.  Манай улсад боолын худалдаа шууд хэлбэрээр байдаггүй ч хүн худалдах гэмт хэргийн тохиолдлууд цөөнгүй бүртгэгдсэн бөгөөд хүний наймааг экспортлогч орнуудын бүртгэлд байдаг байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж