Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрхийг төрд шилжүүлэн авсаны дараа конценс эзэмшигч Кью Эс Си компани Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж шүүхэд хандсан билээ.
Авлигатай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах хэлтсээс гаргасан мэдэгдэл нь конценсийн гэрээг цуцлах нэг шалтгаан болсон.
Тэгвэл Кью Эс Си компанийн зүгээс мөрдөн байцаагчийн мэдэгдлийг хууль бус хэмээн үзэж нэхэмжлэхийн шаардлагаа нэмэгдүүлэн мөн хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан боловч уг гомдлыг нь шүүх хүлээж аваагүй. Тийм учраас мөрдөн байцаагчийн дүгнэлтийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх хурал өнөөдөр /2022.07.27/ онлайнаар болох юм.
Холбоотой мэдээ