ОХУ: “Восток-2022” стратегийн цэргийн сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

ОХУ: “Восток-2022” стратегийн цэргийн сургуулилалт хийнэ

ОХУ: “Восток-2022” стратегийн цэргийн сургуулилалт хийнэ

Оросын зэвсэгт хүчин наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд “Восток-2022” стратегийн цэргийн сургуулилалт хийх тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Уг сургуулилалтад ОХУ-ын Зүүн тойргийн цэрэг арми, Агаарын цэргийн хүчин, Алсын зайн болон цэргийн тээврийн нисэх хүчин оролцоно. Сургуулилалт Зүүн цэргийн тойргийн бэлтгэлийн талбайд явагдана.

Таван сар үргэлжилсэн дайнд Москва хүн хүч, зэвсэг техникийн асар их алдагдал хүлээгээд буй тул энэ удаагийн сургуулилалтыг нэг талаасаа сорилт гэж үзэж болох юм. Зүүн тойргийн олон тооны цэрэг, техникийг хоёрдугаар сараас хойш Украинд байрлуулж, алдахыг нь алдаад буй. Тиймээс энэ удаагийн сургуулилалтаар тэд юуг харуулах нь сонирхолтой байх болно гэж цэргийн мэргэжилтэн Матье Булегу хэлжээ.

Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, Украин дах цэргийн тусгай ажиллагаа сургуулилалтын чадавхид огт нөлөөлөөгүй гэжээ. Тус улс ямар нэгэн сургалт, олон улсын хамтын ажиллагаагаа цуцлаагүй бөгөөд сургуулилалтад шаардлагатай бүх цэрэг, зэвсэг, техник хэрэгслээр хангана гэлээ.

Украинд дайн эхэлснээс хойш Оросын 15 мянган цэрэг амиа алдсан гэж АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс хэлжээ. Энэ нь 10 жил үргэлжилсэн Афганистаны дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдтэй тэнцэхүйц их тоо юм. Харин шархадсан хүний тоо үүнээс гурав дахин олон байж магадгүй аж.

Зүүн цэргийн тойргийн төв байр нь Хятадын хилийн ойролцоох Хабаровск хотод байрладаг. Сургуулилалтад гадаадын зарим хүчин оролцоно гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн ч яг ямар улс гэдэг нь тодорхойгүй байна. “Восток-2018” сургуулилалтад Хятадын армийн 300 мянга орчим цэрэг оролцож байв.

Эх сурвалж: REUTERS, XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж