АН: ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийх нь буруу

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

АН: ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийх нь буруу

АН: ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийх нь буруу
 Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2022.07.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-ОХУ бол дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон улс. Гэтэл бид энэ бодлоготой зэрэгцэж, хамтран хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгнө. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-д гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай. Энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь биш болж хувирч байна. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцох юм байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна вэ. Энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой.
Мөн МАН түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж, бөөн найр наадам хийж байна. Энэ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, ард түмэндээ том бэлэг барьж байна.
Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг давлаа. Үндэсний статистикийн газраас инфляци 16 хувьтай байна гэж мэдээлж буй. Энэ бол худал мэдээлэл. Зах зээл дэх үнийн хэт өсөлтөөс харахад 20 хувь давсан гэж харж байна. Өнөөдөр төгрөг цаас боллоо. Иргэдийн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Томоохон зээлдэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй, зээлээ хугацаандаа төлж чадахаа больсон. Арилжааны банкууд иргэдэд жижиг зээл гаргаж чадахгүй, зээлээ царцааж байна.
Ард түмэн баяр наадмаа тэмдэглэж болох ч УИХ-ын гишүүд, сайд дарга нар баяр тэмдэглэж, найр наадам хэсч байгаа нь ичгүүртэй. Та нар ямар гавьяа байгуулсан юм бэ. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар ямар асуудлыг шийдсэн юм бэ. Юу ч шийдээгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг нэмэхгүй байх. АИ-95 нь баячуудын бензин учраас үнэ нэмэгдэх нь хамаагүй гэнэ. Монгол төрийн бодлого ийм л ахархан болчихсон байна. Зарим нэг эдийн засагчид ирэх намраас эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг хэлж буй. Яагаад мэргэжилтэн хүний үгийг авч хэлэлцэхгүй, сонсохгүй байна вэ. Энэ бол МАН төрийн албыг өөрсдийн цүнх баригчдаар дүүргэсэнтэй холбоотой.
Бас нэг зүйлийг хэлэхэд дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн "NoWar" жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан гэх юм. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байна вэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй.
АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:
-Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляци нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадаад нөхцөл байдлаас үлдсэн 70 хувь нь цэвэр бодлогын алдаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бензин шатахууны үнийн талаар мэдээлэхдээ "Бид АИ-92 бензиний үнийг барина. Учир нь сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл популист бодлого явуулж байна гэсэн үг. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтож байгаа. Энэ салбарын үндэс суурь нь дизелийн түлш. Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ.
АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр:
-ОХУ-ын 300 орчим зэвсэг техник, 1000 орчим алба хаагчид цэргийн сургуулилалт нэрийн дор Монголын нутаг дэвсгэрт орж ирсэн. Энэ нь олон нийтийг айдас хүйдэст автуулж байгааг Ардчилсан намын зүгээс илэрхийлж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ гээд холбогдох байгууллагуудын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Тиймээс албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж