“АНУ-ын төлөөлөгч Тайваньд айлчилбал сөрөг үр дагаварт хүрнэ”

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

“АНУ-ын төлөөлөгч Тайваньд айлчилбал сөрөг үр дагаварт хүрнэ”

“АНУ-ын төлөөлөгч Тайваньд айлчилбал сөрөг үр дагаварт хүрнэ”

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ирэх долоо хоногт Тайваньд айлчлах тухай цуурхал тарсан нь Хятадын эгдүүцлийг төрүүлэв. Хэрвээ Нэнси Пелоси Тайваньд айлчилбал ноцтой үр дагаварт хүрнэ гэдгийг Хятадын тал Даваа гаригт анхааруулжээ.

Ерөнхийлөгчийг эс тооцвол Нэнси Пелоси нь 1997 оноос хойш Тайванийг зорьсон АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болно. Гэвч АНУ-ын Төрийн департментаас мэдэгдэхдээ, Нэнси Пелоси ямар ч айлчлал зарлаагүй гэжээ. Мөн АНУ-ын Тайваньд хандах хандлага өөрчлөгдөөгүй гэв.

Нэнси Пелоси нь Конгресст 35 жил ажилласан бөгөөд Хятадыг эрс шүүмжилсээр ирсэн. Тэрбээр хүний эрхийн зөрчлийг буруушааж, ардчиллыг дэмжигч тэрс үзэлтнүүдтэй уулзаж, Тяньаньмэний талбайд зочилж байв. Анхны төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр сард тэр Тайваньд айлчлах ёстой байжээ. Гэвч Covid-19-өөр өвдсөн тул айлчлалаа хойшлуулаад байсан юм. Пелоси айлчлалын талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзсан ч Тайванийг дэмжих нь бидний хувьд чухал гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж