Оросын бөх ууланд авирч байгаад осолджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Оросын бөх ууланд авирч байгаад осолджээ

Оросын бөх ууланд авирч байгаад осолджээ

Оросын чөлөөт бөхийн тамирчин Ахмед Жилетежев залуучуудын шигшээ багийн цугларалтын үеэр Бука-Баши ууланд осолдож, амиа алджээ. Тус улсын залуучуудын шигшээ баг Хойд Кавказад бэлтгэл хийж байсан бөгөөд Ахмед Жилетежев болон өөр хоёр бөх зөвшөөрөлгүй уул руу гарч, энэ үеэр 19 настай Ахмед Жилетежев хавцал руу унасан аж.

Санкт-Петербургийн бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд “Өчигдөр эмгэнэлт явдал тохиолоо. Оршуулах ёслол өнөөдөр болно” гэжээ.

Ахмед Жилетежев нь 21 нас хүртэлх Оросын аварга шалгаруулах тэмцээний -70 кг-ын жинд хүрэл медаль хүртэн ирээдүйтэй, сайн бөх гэж үнэлэгдэж байжээ. Түүнтэй хамт уул руу гарсан хоёр бөх эсэн мэнд олдсон гэнэ.

Оросын бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Онцгой байдлын алба хаагчдын баатарлаг хүчин чармайлтын ачаар залуус аврагдаж, боломжгүй зүйлийг болж, тэдэнд хоёр дахь амьдрал бэлэглэлээ. Мөн бид маш залуу, авьяаслаг тамирчнаа алдаж, уйтгар зовлонд автлаа. Болсон явдлын нөхцөл байдлын хувьд маш ноцтой асуултууд гарч ирсэн. Энэ тал дээр мөрдөн байцаалт явуулна” гэжээ.

Саяхан мөн Оросын биатлоны од тамирчин, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга Игор Малиновский 25 насандаа онгоцны ослоор таалал төгссөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж