Өрхийн эмнэлгүүд дараагийн давалгаанд бэлдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгүүд дараагийн давалгаанд бэлдэж эхэлжээ

Өрхийн эмнэлгүүд дараагийн давалгаанд бэлдэж эхэлжээ

Өрхийн эмнэлгүүд Covid-19-ийн давалгаанд хамгийн хүнд ачааллыг авдаг. Учир нь нэгдүгээр шатны эмнэлгийн байгууллагад иргэд хандаж, хүндэрсэн тохиолдолд дараагийн шатлалын тусламжийг авдаг билээ. Тэгвэл цар тахлын ээлжит давлагааны сургаар өрхийн эмнэлгүүд бэлтгэл ажлаа хэдийнэ хангаж эхэлсэн байна. 14:30-16:00 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төв харьцангуй ачаалал бага байгаа ч ирэх наймдугаар сараас ихэснэ гэдгийг эмч нар онцлов. Учир нь одоо хичээл, сургууль амарч хүүхдүүд хөдөө явсан байгаа учраас өрх дээр гол төлөв нярай болон бага насны хүүхдүүд их ирж байгаа гэлээ. 4-5 дугаар сарын ачааллаас бага байгаа ч наадмын дараагаас эмнэлгийн байгууллагад хандах хүмүүс ихэсчээ.

Covid-19-ийн хоногт батлагдах тохиолдолд 300 давж, үүний зэрэгцээ бага насныхны дунд менингитийн халдварын шинж тэмдэг их илрэх болжээ. Үүнээс үүдсэн өвчлөл бага насныханд их илэрч байгаа бөгөөд эцэг эхчүүд өрхийн эмнэлгээс л тусламж авч байна гэсэн юм.

ӨЭМТ-ҮҮД ЭМЧ, АЖИЛЧДЫН НӨӨЦГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв 11 мянга гаруй хүнд үйлчилдэг. Үүдээр нь ороход сувилагчийн пост, тарианы өрөө, цаашилбал үзлэгийн өрөө, тусгаарлах хэсэг байна. Тус эмнэлэгт халдвартын улаан бүсийг дахин гаргажээ. Эмч Covid-19-ийн шинжилгээ авч дуусчихаад үзлэгийн хүмүүстээ үзлэг, эмчилгээ хийх зохицуулалттай. Гэхдээ өрхийн эмнэлгээс шинжилгээний оношлуурыг гаргаж өгөхгүй бөгөөд зөвхөн хувь хүн өөрөө авч ирж, оношлуулж болох юм. Халдварын дэгдэлт эрчимжсэн үед ХӨСҮТ улаан бүс гэгддэг ч хамгийн их эрсдэл өрхийн эмнэлэгт үүсдэг гэдгийг эмч, сувилагч нар хэлж байлаа. Тиймээс эртнээс эмч ажилчдын ажиллах хуваарь, зохион байгуулалтыг хийж эхэлсэн байна. Бид Сүхбаатар дүүргийн “Энх сүндэр”, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны “Хүн төвт”, 15 дугаар хорооны “Цэдэн-Эрдэнэ” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр ороход үйлчлүүлэгчдийн дийлэнх нь бага насныхан байв.

Эмнэлэгт үзүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувьд нь омикрон хувилбарын шинж тэмдэг илэрч байгаа аж.

Нэг үетэй харьцуулахад хүн бага байгаа хэдий ч хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, 5-10 насныхан эмчийн өрөөний үүдэнд дугаарлана. Хацар нь мэнчийтлээ улаа бутарчихсан, халуураад 2-3 хоносон, эм уугаад эдгэхгүй байгаа учир эмээ нь арга буюу эмнэлэгт дагуулж ирсэн охин. Хажууд нь ээж нь жирэмсэн, хүү, охиноо дагуулаад үзүүлэх гээд ирсэн хүн ч хүлээж сууна. Тэр эмэгтэй хүүхдийн хоолой өвдөх их аюултай. Өөрсдөө мэдэхгүй байсаар хүндрүүлчихдэг. Цацлага, эм хэрэглээд эдгэхгүй. Чадвал эмнэлэгт хэвтээд болохгүй бол цагийн тариа бичүүлнэ гэв. Энэ мэт хүүхдээ дагуулж ирсэн хүн бүрд шалтгаан бий. Харин эдгээр хүмүүст эмч нар дархлаа сэргээх зөвлөгөө өгч, ханиад томуу дахин дэгдэж байгааг анхааруулж маскнаас салж болохгүйг захиж байлаа.

ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЦАХИЛГААН МЕНИНГИТИЙН ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Хэдийгээр өрхийн эмнэлгүүдэд хандаж байгаа хүмүүсийн талаас илүү хувьд омикрон хувилбарын шинж тэмдэг илэрч байгаа ч дараагийн шатлалын эмнэлгүүдэд менингитийн эрсдэл их байгааг хэлж байлаа. Цахилгаан менингит гэж нэрлэсэн нь халдварын тархалт богино хугацаанд явагддаг онцлогтой. Өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг нь өндөр буюу 38-40 хэм халуурах, цусархаг улаан тууралт биеэр туурдаг байна. Эмчилгээг эрт эхэлбэл хүндрэхгүй байх боломжтой.

Менингитийн гол эрсдэл нь 6-8 цагийн дотор хүндрэх эрсдэлтэй. Нянгаар үүсгэгддэг учир насанд хүрэгчдээс хүүхдэд халдах тохиолдол их. Хоолой, залгиурт нь байгаа нян хүүхдэд дамжих, бусдад тархах эрсдэл их байдгийг “Энх сүндэр” өрхийн эмнэлгийн эмч Г.Энхтуул анхаарууллаа.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр нийт өвчлөлд өртсөн хүмүүсийг авч үзвэл тав хүртэлх насны хүүхдүүд 90 хувийг эзэлж байгаа гэсэн юм. Судалгаанаас харахад хүндрэх шалтгаан нь эмнэлгийн байгууллагад оройтож хандсанаас болдог аж. Тиймээс шалтгаангүй халуурч л байвал өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй байна. Менингит халдварын үед хүүхдийн дархлаа суларсан байдгийг анхаарах хэрэгтэй аж. Зүй тогтлын хувьд 5-6 жилийн давтамжтай байдаг. Энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд гэнэт өндөр халуурах, хоолны дуршил буурах, ядарч, сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн хурц гэрэл, чанга дуу чимээнд хэт мэдрэг болж, 1-2 цагийн дараа биеэр нь цусархаг тууралт гарах зэрэг шинжээр танигдах аж. Цахилгаан менингитийн тухайд ихэвчлэн гэрээр хүмүүждэг хүүхдүүд өвдөх нь нэмэгдсэн. Хүндрэл, эрсдэл их учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих нь зөв байна.

ХҮҮХДҮҮДИЙГ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР АВЧ ЯВАХГҮЙ, ТОГЛУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ

Халдварын шинж тэмдгийн нууц үеэс шалтгаалж зарим хүн шинж тэмдэггүй өвддөг. Тухайн үедээ дархлаа султай хүмүүст болон хүүхдэд халдвар тархаах эрсдэл өндөр. Тиймээс омикроны дараагийн давлагаа эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг эмч нар зөвлөж байна. Эмч, сувилагчид наадмаас хойш өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч үндсэн үйл ажиллагаа болох товлолт вакцин, тогтмол үзлэгээ цаг тухайд нь хийж байгаа гэдгийг онцоллоо. Энэ зуны тухайд эрсдэл бүр ч нэмэгдсэн. Тиймээс аль болох дархлаагаа дэмжиж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайн баримтлахыг иргэдэд уриалж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвд тусламж үйлчилгээ авч буй иргэд Covid-19-ийн онцгой нөхцөлд ажиллаж буй бүхий л шатны эмч, ажилчдад талархаж байгаагаа хэлсэн юм.

Мөн тусламж үйлчилгээний чанарт анхаарч, хүнд болон хүндэвтэр байгаа хүмүүсийг шуурхай хэвтүүлэх, халдварын тархалт нэмэгдсэн тохиолдолд эмийн тусламж, хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.

Ямартай ч өмнөх давалгаануудын үед яаж ажиллаж байсан тэр үеийн улаан бүсийн бүх дэглэмүүдийг өрхийн эрүүл мэндийн төвүүд сахиж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж