Орос улс өөрсдийн сансрын заставыг байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Орос улс өөрсдийн сансрын заставыг байгуулна гэв

Орос улс өөрсдийн сансрын заставыг байгуулна гэв

Орос улс 2024 оноос хойш Олон улсын сансрын станцаас (ОУСС) гарч, өөрийн тойрог замын заставыг байгуулахад анхаарлаа хандуулна гэж мэдэгдлээ.

Энэ сарын эхээр төрийн хяналтад байдаг сансрын корпорац Роскосмосыг удирдахаар томилогдсон Юрий Борисов Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Орос улс "ОУСС"-аас гарахаас урьдчилан бусад түншүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж мэдэгджээ.

Борисов  "2024 оноос хойш станцыг орхих шийдвэр гарсан" гэжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс НАСА-д Орос гарахаа мэдэгдээгүй гэж мэдээлэв.

Энэ нь Украины дайнаас болж Москва болон барууны орнуудын хооронд хурцадмал байдал үргэлжилсээр байгаа үед тохиож байна.

Борисовын өмнөх удирдагч Дмитрий Рогозин Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний хариуд ОУСС дахь хамтын ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдээд байсан.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж