Аврагчдын дүрийг дэлгэцэнд мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Аврагчдын дүрийг дэлгэцэнд мөнхөрнө

Минжин хангайн түймэрийг унтраах тушаал аваад Ми-8 онгоц хөлөглөн тайгыг зорьж яваад амиа алдсан 15 аврагчийг гавьяаг дэлгэцэнцд мөнхлөхөөр болжээ. Энэхүү үйл явдлыг харуулсан “Ми-15” Монголын уран сайхны кино энэ сарын 27-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийх аж. Тус киног бүтээсэн “Соёмбо” продакшнынхан энэхүү киноныхоо зохиолыг хоёр жилийн турш эрэлхийлж байж зохиолч Х.Болор-Эрдэнийн зохиолоор хийхээр болсон гэнэ. Сүүлийн үед нэрд гарч байгаа зохиолч Х.Болор-Эрдэнэ энэхүү киноны зохиолыг хэд хэдэн хувилбараар бичиж, эхний хувилбараа “Муу залуу” нэртэйгээр худалдаанд гаргасан юм.  Уг киноны гол дүрд бидний сайн танил жүжигчин Золбоот, Ялалт “Хэцүү анги” киноны Тэмүүн, Билгүүний дүрээр олны танил болсон залуу жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх нар тогложээ. Тус кинонд жинхэнэ ослоос амьд мэнд гарсан нэгэн аврагч бас тоглосон сурагтай. Энэ киноны анхны хяналтын гаралтыг үзсэн хүмүүс үнэхээр сэтгэл шимшрэм бүтээл болсон хэмээн ярьжээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж