21 тонн жинтэй Хятадын пуужин дэлхий рүү унажээ

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

21 тонн жинтэй Хятадын пуужин дэлхий рүү унажээ

21 тонн жинтэй Хятадын пуужин дэлхий рүү унажээ

Хятадын сансрын хөлөг Энэтхэгийн далай дээгүүр сансрын хаягдал унагаснаас нэг жилийн дараа Бээжингийн хяналтаас гарсан өөр нэг пуужин түгшүүр төрүүллээ. Тухайн үед НАСА-гийн администратор Билл Нелсон Хятад улсыг сансрын хог хаягдалтай холбоотой стандартыг дагаж мөрдөөгүй гэж буруутгаж байсан.

21 тонн жинтэй "Long March 5B" пуужингийн хэлтэрхийг өнгөрсөн ням гарагт дэлхийн агаар мандалд дахин орж иржээ. Тус пуужингийн хэлтэрхийг бүрэн шатахгүй байж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.

Пуужингийн хэсэг тодорхой хугацааны дараа хаа нэгтээ асар хурдтайгаар унах болно. Хүн ам суурьшсан газарт унах магадлал маш бага байгаа ч Хятад улс шаардлагагүй эрсдэлд орж байна гэж шинжээчид үзэв.

Хятадын хамгийн сүүлийн пуужин өнгөрсөн амралтын өдөр Хайнань муж дахь Вэнчан хөөргөх талбайгаас хөөрчээ. Пуужингийн үндсэн шатны зарим хэлтэрхий нь дэлхий рүү унаж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Нарны идэвхжилийн өөрчлөлтөөс үүдэлтэй агаар мандлын хэлбэлзлээс болж түүний нислэгийн замыг урьдчилан таамаглахад хэцүү гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Эх сурвалж:  DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж