Мьянмар: Ардчиллын төлөө цаазлуулсан тэмцэгчид

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Мьянмар: Ардчиллын төлөө цаазлуулсан тэмцэгчид

Мьянмар: Ардчиллын төлөө цаазлуулсан тэмцэгчид

Мьянмарын засгийн эрхийг цэргийнхэн мэдэлдээ авснаас хойш ардчиллын төлөө тэмцсэн жагсагчид болон Аун СанСу Чиг тодорхойгүй хугацаагаар хорих болсон. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд нууц шүүх хурал өрнөж, дөрвөн ардчиллын төлөө тэмцэгчдийг цаазаар авчээ. Тус хүмүүсийг терроризм үйлдсэн гэх нэрийн дор цаазалсан ба гэрийнхэнд нь тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мьянмарыг одоо хэн удирдаж байгаа вэ?

Генерал Мин Аун Хлайн удирдаж байгаа ба Татмадав буюуцэргийн ерөнхий командлагч юм. Мин Аун Хлайн болонтүүний хунта (цэргийн удирдагчдын бүлэг) засгийн эрхийг хүчээр булаан авч сонгогдон, иргэний засгийн газрыг түлхэн унагаасан юм. Жагсагчдын эсрэг Мин Аун Хлайн онц байдал зарласан ба ирээдүйд болох сонгуулиуд чөлөөт, шударга болно гэж амласан байна. Гэхдээ бүхэл бүтэн иргэдийн эрхийг хүчээр хязгаарлаж, үгээ хэлсэн болгоныг шоронд хорих болсон түүний үгэнд мьянмарчууд итгэхгүй байгаа юм. Жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүхний эсрэг хүчирхийлэл ашиглаж буйтүүнийг олон улсын зүгээс буруушааж байна. Хүний эрхийн байгууллага болох Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг (AAPP) Мьянмарт төрийн эргэлт хийснээс хойш тус дэглэмийн аюулгүй байдлын хүчин 2100 гаруй хүний аминд хүрсэн гэж мэдэгдэв. Хунта мөн Ерөнхий сайд асанАун Сан Су Чид хэд хэдэн хэрэгт хорих ял оноожээ.

Цаазлуулсан ардчиллын төлөөх тэмцэгчид хэн бэ?

Ко Жимми

Нууц шүүх хурлын дараа дөрвөн эрэгтэй идэвхтнийг цаазалсан байна. Тэднийг Мьянмарын армийн эсрэг тулалдахад босогчдод тусалсан гэж буруутгасан юм. Цаазаар авхуулсан хүмүүсийн дунд ардчиллын төлөө тэмцэгч Ко Жимми гэгддэг Киав Мин Ю, хууль тогтоогч асан, хип хоп уран бүтээлч Фио Зея Тью нар байсан. Эмнести Интернэшнл үүнийг "Мьянмарын хүний эрхийн харгис хэрцгий байдлын бас нэг жишээ" гэж нэрлэжээ. Цаазаар авах ялаа сонсох өдрийг хүлээж буй өөр 100 хүн байгаа. Тэд мөн армийн эсрэг терроризмыг дэмжсэн гэх үндэслэлээр хоригдож байна.

Ко Жимми нь 53 настай байсан ба 1988 оны оюутны бослогод хунтагийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаараа алдартай Бирмийн ардчиллын төлөөх хөдөлгөөний 88 үеийн оюутнуудын бүлгийн ахмад дайчин байсан юм. Тэрээр эхнэр, хамтран зүтгэгч Нилар Тейнтэйхамт ардчиллыг дэмжигч хөдөлгөөний анхдагчид гэж тооцогддог байв. Лам нар 2007 онд дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг удирдаж байх үед Ко Жимми болон түүний эхнэр 1988 оны жагсаал цуглааны идэвхтнүүд болон эсэргүүцэгчдийг дайчлан оролцуулжээ. Тэрээр 2012 онд суллагдахаасаа өмнө идэвхтэй үйл ажиллагааныхаа төлөө олон удаа шоронд хоригдож байсан. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Янгон хотын нэгэн орон сууцанд зэвсэг, сум нуусан, Үндэсний эв нэгдлийн засгийн газрын “зөвлөх” байсан хэргээр баривчилжээ.

Фио Зея Тью нь 41 настай байсан ба “NLD”-ийн хууль тогтоогч болсон хип хоп од байсан. Түүний "Acid" хамтлаг Мьянмарын анхны хип хоп цомгийг гаргасан байдаг. Цомгийн ихэнх дууны үг нь цэргийнхэн рүү чиглэсэн байсан нь хунтагийн уур хилэнг татсан юм. Тэрээр аажмаар ардчиллыг дэмжигч Аун Сан Су Чигийн ойрын холбоотон болж, дэлхийн удирдагчидтай олон улсын уулзалт хийх үеэр нь байнга хамт явдаг байв. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард терроризмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчилсан юм. Фио Зея Тью, Ко Жимми нар зургадугаар сард ялын эсрэг давж заалдах гомдол гаргасан ч ялагдсан.

Өөр хоёр идэвхтэн болох Хла Мё Аун, Аун Тура Зав нарын талаар мэдээлэл хангалттай биш байна. Тэд хунтагийн мэдээлэгч байсан эмэгтэйг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон байна.

Хунта ардчиллын төлөө тэмцэгчдийн эсрэг өөр ямар хариуүйлдэл үзүүлсэн бэ?

Өнгөрсөн жилийн төрийн эргэлтийн дараа сөрөг хүчний идэвхтнүүд Иргэний дуулгаваргүй байдлын төлөөх компанит ажил (CDM) байгуулж, ажил хаялт, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Цэргийнхэн шууд гал, усан буу, резинэн сумаар хариу арга хэмжээ авсаар өдийг хүрэв. Өөрсдийгөө Ардын Батлан хамгаалах хүчин буюу “PDF” гэж нэрлэсэн орон нутгийн цэргүүд армийн цуваа руу дайрч, албан тушаалтнуудын амийг хөнөөсөн байна. Засгийн газар хүчирхийлэл ашиглан хэлмэгдүүлж, тэр дундаа Сагайн дүүрэгт 40 энгийн иргэнийг тамлан зовоож, алжээ.

Хунта яагаад Аун Сан Су Чиг шоронд хорьсон бэ?

Аун Сан Су Чи 1990-ээд онд ардчиллыг сэргээх компанит ажил хийснээрээ дэлхийд алдартай болсон. Тэрбээр 1991 онд энх тайвны төлөөх Нобелийн шагнал хүртжээ. Су Чи2015 онд Ардчиллын төлөөх үндэсний лиг (NLD) намыг тэргүүлэн Мьянмарын 25 жилийн дараа болсон анхны нээлттэй сонгуульд ялалт байгуулсан. Гэвч 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээр цэргийнхэн түүнийг түлхэн унагаж, гэрийн хорионд оруулав. Генералууд өргөн хүрээтэй луйвар хийсэн хэмээн санал хураалтыг дахин явуулахыг шаардсан сөрөг хүчнийг дэмжсэн юм. Гэсэн хэдий ч сонгуулийн хороо энэ мэдэгдлийг батлах ямар ч баримт байхгүй гэж мэдэгдэв. Су Чиг 2022 оны дөрөвдүгээр сард нууц шүүх хурлаар авлигын хэргээр таван жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тэрбээр тус улсын албан ёсны нууцын тухай хуулийг зөрчсөн, хууль бус рация төхөөрөмж эзэмшиж, "айдас, түгшүүр төрүүлэхүйц" мэдээлэл нийтэлсэн хэргээр зургаан жилийн хорих ял сонсоод байсан юм. Түүнд олон төрлийн хэрэг тохсон ба 150 хүртэлх жилийн ял эдэлж магадгүй байна. Улстөрийн хоригдлуудад туслах нийгэмлэг (AAPP) цэргийнхний гарт амиа алдсан, шоронд хоригдсон, баривчлагдсан хүмүүсийн тоог тогтоодог бөгөөд төрийн эргэлт хийснээс хойш 14,847 хүн баривчлагдаж, 2114 нь цэргийн хүчинд амиа алдсан гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж