Дарханы замын асфальтбетон хучилтад эвдрэл үүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Дарханы замын асфальтбетон хучилтад эвдрэл үүсчээ

Дарханы замын асфальтбетон хучилтад эвдрэл үүсчээ
Хүчтэй аадар борооны улмаас өнөөдрийн /2022. 07 26/ 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн  75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан талаар салбар яамнаас мэдээллээ.
Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн таван зуутад 14:23 цагт зогссон байна.
Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272 дугаар галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304 дүгээр галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа.
Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсчээ. Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж