Үерийн усанд боогдсон 7 хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Үерийн усанд боогдсон 7 хүнийг аварчээ

Үерийн усанд боогдсон 7 хүнийг аварчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орсон байна. Мөн гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нуржээ.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллажээ.
Үерийн усанд боогдсон дөрвөн том хүн, гурван хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж ажиллажээ. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж