Монгол, Люксембург улсууд ардчиллыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Монгол, Люксембург улсууд ардчиллыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Монгол, Люксембург улсууд ардчиллыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаётай 7 дугаар сарын 26-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон бөгөөд дэд сайд Б.Мөнхжин манай эрүүл мэндийн салбарт сүүлийн 21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

Цаашид хоёр тал ардчиллыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Люксембургэд мэргэжилтэн бэлдэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё 7 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэн сургах, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж