Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, аймаг сумдын наадмаар үргэлжилж байна. Бараг л Монголын 21 аймгийн 330 сумын тал нь энэ жил түүхт ойн баяраа тэмдэглэж буй. Тодруулбал, Увс аймгийн Хяргас сумын 100, Наранбулаг сумын 70, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ой, Тарагт сум 100 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 90, 91 ой, Завханы Алдархаан, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын ой, Архангай аймгийн Булган сумын 90, Төвшрүүлэх сумын 80 жилийн ойн баяр гэх мэт урт жагсаалт гарна. Нэг аймагт дор хаяж 2-3 сум тэгш ойтой.
Гэвч 90, 100 жилийн түүхтэй аймаг, сумдын хөгжил ямар түвшинд байна вэ. Бодит амьдрал дээр хөгжил дэвшлийн талаар яриад ч хэрэг алга. Сумдын хөгжил хөсөр хаягдаж, хүн ам нь хот суурин газар руу дүрвээд удаж байна.
Орчин цагт модон жорлонгоосоо салаагүй байж тэрбум тэрбумаар нь найр наадам зохион байгуулах нь хэр зохимжтой вэ. Улсдаа ганц хотын статустай Хэнтий аймгийн Бэрх тосгоноос бусдад нь олон улсын стандартай сургууль, сум дундын эмнэлэг гэж байхгүй. Зам харгуй муутай. Тэртээ 100 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж, хөгжсөн юм бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.
Захын нэг сумаар ороход л модон жорлон угтана. Аймаг, сум гэлтгүй нийслэл хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн 2021 оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлон тоологдсон гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж байв.
Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой. Хүүхдүүд нь идэр есийн хүйтэнд гадаа гарч бие засдаг.
Түүхт ойгоо угтаж, сумандаа ажлын байр бий болгож, авто зам тавьж, эмнэлэг, цэцэрлэг барихаас илүүтэй хэлбэр хөөж хурдан морь уралдуулж, бөх барилдуулахаар өчнөөн мөнгө төгрөг зарцуулдгаа болих хэрэгтэйг иргэд шүүмжилж байна. Орон нутгийн төрөх эмнэлэг хүйтэн байгаагаас эхчүүд төрсний дараа гам алдаж байгаагаа олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан удаатай.
Улсын эдийн засаг өмнө байгаагүйгээр хямарч, цалин тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй болсныг иргэд хэлж байна. Эдийн засгийн байдал ийм хүнд байхад монголчуудын баяр наадам улам хавтгайрсаар.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2022 оны Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулсан. Уг судалгаагаар Дорноговь аймаг анх удаа тэргүүлснийг зарлаж байв. Энэ судалгааг гаргахдаа Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож гаргадаг тухай албаныхан танилцуулдаг.
Зочин 2022-07-28 66.181.182.98
Энэ ШТС-ууд нүхэн жорлонгоо буулгавал таарна…. Америкийн бензин колонкууд боловсон нойлтой. Монгол ААН-үүд тэд нараас суралцаж байгаа.
Зочин 2022-07-28 46.147.101.102
66198718 _____ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү _____ https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-28 178.115.49.227
Модон жорлонгоо маллаж чадахгүй монголчууд паалантай жорлонтой харьцаж чадахгүй.
Сүрэн 2022-07-28 103.29.144.173
Дарга нар модон жорлондоо их хайртай.Албан газрынх нь шинэ барилга ашиглалтад ороод байхад дарга нь гаднаа нүхэн жорлон бариад байдгийг юу гэхэв
Уншигч 2022-07-28 66.181.161.91
Энэ үнэхээр үнэн. Хотод багтах газаргүй байхад орон сууц бариад өндөр үнээр шахаад байгаа барилгын том групп компаниудыг хөдөө аймгийн төв сумдад сайхан чанартай орон сууц бариулбал орон сууцанд орох хүмүүс олон байна. Ингэвэл хот руу дүрвэх нь багасна гэдгийг энэ бодлого гаргагчид мэддэггүй харалган байх юм
Зочин 2022-07-28 103.57.94.88
Ард иргэд нь дүрвэж явсан 330 сумаа нэгтгэх хэрэгтэй.. 1500 хүнтэй суманд Тамын газар, Засаг дарга ч гэх шиг. Хий дэмий төсвийн мөнгийг цацаж байна шүү дээ.. Захиргааны нэгжийг өөрчлөх талаар иргэдээс нь асуух тухай хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй..
Eh orondoo amjilt husie 2022-07-28 202.9.46.35
Udahgui America ruugaa butsnaa.
ИРГЭН 2022-07-28 66.181.167.254
21-р зуунд модон жорлонтой, эсгий тавчик мэтээс өөр юм хийж чадахгүй, авилгалд идэгдсэн Монгол улс яана даа ?
DR. ADITY 2022-07-28 197.211.63.52
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу
Зочин 2022-07-28 202.9.40.160
Ахмад үе маань яаж тэмцэж улс орноо энэ зэрэгтэй болгосныг залуу үе огт мэддэггүй. Угаасаа л тусгаар тогтносон ийм улс байсан гэж тэдэнд ойлгуулсан. АН-ынхнан суртал ухуулга явуулахдаа хөгжингүй улс болох бүрэн боломжтой байсан боловч МАН-ынхан 70 жил төр барьж байгаа учраас хөгжихгүй байна гэж мунхруулдаг. МАН байхгүй байсан бол улс байхгүй байх байсан. Юун хөгжил вэ. үүнийг ойлгох хэрэгтэй дээ. Аливаа юманд учир байдаг
Сараа 2022-07-28 66.181.180.18
Тэгээд 100 жил удирдлаа МАН хөгжүүлж байхгүй үхсэнээ хийсэн юм
сүрэн 2022-07-28 66.181.176.192
Харин тийм. Чойномын шүлгэнд байдаг шиг юм болж байна. Өвөг дээдсийн цусыг зуур зуур асгаруулан байж авсан газар дээр улаан будаа тарьж архи хийж уугаад наргиж байна гэсэн утгатай шүлэг байдаг. Тэр л болох гээд байна.
Зочин 2022-07-28 202.9.40.160
Ардчилал ялснаас хойш 30 жилд улс орон дорвитой хөгжсөнгүй. харин маш олон тэрбумтантай болсон. Баян ядуугийн зааг тэнгэрт тулсан. үүнийг л хөгжил гэж хэлж болох юм. гэтэл социализм ялаад 70 жил монгол танигдахгүй өөрчлөгдөж шинжлэх ухааны бүх салбар хөгжиж үндэсний арми, хил хязгаар, сэхээтний давхрагатай болсон. Ганц үгээр хэлэхэд улс шиг улс болж хүн ам нь өсч эрүүлжсэн. Харин сүүлийн 30 жил барилга л их барьсан. Бусдаараа бол уруудсан нь ихээ.харин АН гэдэг улс төрийн намтай болж хэрүүл тэмц
Сараа 2022-07-28 66.181.180.18
Баас минь би наад балай нийгэмд чинь амьдарч байсан хүн байна естой балай тэнэг үе байсан шүү ямар сайндаа б**с арчих цаас байхгүй сонингоор арчсаар байгаад б**с загатнадаг өвчтэй болсон чи хойд солонгос руу зайлбал яасан юм очиж жаргаач
Bb 2022-07-28 202.126.90.152
Odoo tegj temtzehgui
зочин 2022-07-28 202.179.13.130
хөдөө талаа хөвөнтэй цааснаас авраарай
хөх тэнгэрээ хөөт утаанаас авраарай
хөрс шороогоо химийн бодисоос авраарай
хөмүүн биесээ хээл хахуулиас авраарай
зочин 2022-07-28 103.57.95.64
Монгол улсын сүүлийн 100 жилийн 94-д нь ард түмний энхрий хайрт ман төр барьсан байдаг. коммунист улаан оросын даалгавраар үйл ажиллагаага явуулдаг цуст замналт энэ нам ард түмнийг коммунист суртал ухуулгаар мунхруулж олсон баялгийг хулгай хийж хувааж идэхээс өөр иргэдийн амьдралыг сайжруулах, хоцрогдлоос гаргах, дэлхийн дувшилтэт хөгжилд хүргэх ямарч хүсэл зорилгогүй, чадваргүй байгаагийн илрэл л энэ дээ
ЗОЧИН 2022-07-28 202.9.46.231
ТАМЫН ТОГООНООСОО ГАРЧ ЧАДААГҮЙ 100 ЖИЛ…. ЯАНА ДАА….
Зочин 2022-07-28 192.82.71.118
Ёстой үнэн үг шүү дээ. МАН-ын 100 жилд нөгөө их бүтээн байгуулалт гээд байгаа чинь үнэн хэрэгтээ, энэ шүү дээ. МАН 100 жил хоосон үзэл сурталдсан ч бодит амьдрал ийм л байгаа. Яасан ичдэггүй МАН бэ ? Нөгөө У.Хүрэлсүх, Занданшатар, Л.Оюунэрдэнэ нарын сүржин үг хий хоосон зэрэглээ шүү дээ. Ичиг ичиг ичиг, МАНгарууд, авилгалчид, хулгайч, худалч нараа …
Хөгжил дэвшил ярих хэрэг байхгүй 2022-07-28 66.181.164.211
Ёстой юу үнэн, энэ үнэн шүү!
Z-genertion 2022-07-28 192.82.73.204
Бидний үеийнхэн үнэхээр ичдэг. Баасаа харах дуртай юм уу л гэж боддог. Энэ тухай хэнд хандах ёстой вээ . Занданшатар ахад уу
з 2022-07-28 202.131.249.27
Нийтийн модон жорлон, хогийн цэг ч байхгүй л байсан ш дээ, байгальд хог тарихгүй гээд л ачаад л яваад байдаг сумын төв рүү ороод хаях гэхээр хогйин цэг байхгүй, боловсон 00 байтугай аятайхан модон жорлон ч байхгүй арай л дэндүү байнаа, бүх сумын орох гарах замд, бүх ШТС-уудад хогийн цэг болон 00 бий болгох, үүнийг заавал шалгаж шаардах анхан шатны хэмжүүр болгох хэрэгтэй байна, ийм анхан шатны хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүй байж юун тэгш ой тэмдэглэх вэ
Хотын уугуул иргэн 2022-07-28 202.126.89.177
Зх яахав дээ, улс орон минь хөгжиж л байна. Барууны орнууд өнөөгийн түвшинд хүрэх гэж 300-400 жил болсон. Бид 70+30 жил болж байна. Харин 30 жилийн хугацааны эхний 10 жилд 70 жилд хийж бүтээсээн бүх юмаа нурааж устгасан. Англи 18-19 зуунд архинд живж, эрчүүдийн 3 хүн тутмын нэг нь үхэж байсан. Францид 2-3 давхар байранд боловсон "ОО" байхгуй нь учраас ялгадасаа хүний толгой дээр асгаж байсан нь саяхан.Чамлахаар чанга атга. Ингэж улс орныхаа хөгжлийг үгүйсгэж харлуулах нь хэнд ашигтай вэ..
Зочин 2022-07-28 192.82.71.118
Үгүйгээгүй ядуурал, хоосролд орсон Өмнөд Солонгос хэдийгээр тусгаар тогтноод авилгал, хээл хахуул, төрийн эргэлт гээд хүнд хэцүү замыг туулсан ч 30 жилийн дараа Зуны олимпыг зохион байгуулах түвшинд хүртлээ хөгжиж дэвжиж чадсан юм шүү, МАНгараа…
Зочин 2022-07-28 176.59.150.56
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Иргэн 2022-07-28 203.169.50.8
Боловсон жорлон барихад тийм хэцүү ажил биш, сэтгэл санаачлага дутаж байна. Баас шээстэй 100 жил ичмээр
Зочин 2022-07-28 142.79.202.93
Хөдөө гадаа яваад буудал муудал гэхэд үннн хүн аймар юм угтана. Таг хүйтэн устай. Сэжиг хүрмээр бор плитан шал мал. Жорлон нь өөрөө урсахыг нь бопдог юм байлгүй тэээр дээр өрөөнийхөө тэхий голд шахуу. Ийм байж жуулчин муулчин ярихгүй ээ нөхөдөө. ЭКСТИМ этр гэдэггүй л юм бол. б**х нь хүртэл бөөн чааалланж дүхүү хаха
Зочин 2022-07-28 124.158.126.107
орон нутагт хаалга, хөшөө, баяр наадмаас чухал олон асуудал байгаа гэдгийн ойлгохгүй байгаа засаг даргатай байна. ядахдаа иргэдийнхээ ус, цахилгааны хангамжийг сайжруулах, жорлон, ариун цэврийн байгууламж барих хэрэгтэй байна ш дээ. сургуулийн модон жорлонд өвөл 6 настай хүүхэд орж байна, сургуулийн дотуур байрны асуудал, эмнэлэгт эмч сувилагч тоног төхөөрөмж хэрэгтэй байна.
Зочин 2022-07-28 64.119.19.2
Хөдөөнийхөн Засаг даргынхаа ажлыг үнэлэхдээ ариун цэврийн байгууламж усны чанарыг сайжруулсан сайн дарга гэж ярьдаггүй тэр даргын үед гоё хаалга, хөшөө барьсан гэж ярьдаг болохоор ЗД-д тэр нь ашигтай. Тэгээд ч эмнэлэг, сургууль, дэд бүтцийн мөнгийг ЗД мэдэхгүй салбар яамдууд мэдэх учраас арга ч үгүй. Орон нутгийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй
Зочин 2022-07-28 59.153.114.100
Ээн күүкдүүдэд еөрээсэй буруу байкгүйэ. Нойл мойл гээчин чинь байгальдаа шингэдэг корвоо юм л даа көө.
Зочин 2022-07-28 192.82.69.35
жорлонгийн хувьсгал хийх цаг болжээ! Хот, хөдөөгүй өтгөн, шингэндундаа хэдий болтол хутгалдсаар байх вэ?
зочин 2022-07-28 202.131.228.20
Баяр наадам, амралт зугаалгыг нь харахад улсын болоод хүмүүсийн эдийн засаг тийм ч муу биш байгаа бололтой.
Зочин 2022-07-28 66.181.160.3
Аймаг сум аа хөгжүүлэх хэрэгтэй байгаагийн гол шалтгаан нь болсон болоогүй бөх гээд байгаа хүмүүст үнэтэй машин байр өгч шагнал гэж далдагнаж байхаар сумандаа хөрөнгө оруулж сургууль цэцэрлэг барих гадаа жорлонг бүүр байхгүй болгох ажил хиймээр байна.
Зочин 2022-07-28 124.158.107.35
сум яахав нийслэлийн тал нь модон жорлонтойгоо байхад