Эмээлтэд үер бууж, машин зорчих боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Эмээлтэд үер бууж, машин зорчих боломжгүй болжээ

Эмээлтэд үер бууж, машин зорчих боломжгүй болжээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.07.26/ 15:00 цагийн орчимд түр зуурын дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орлоо. Аадар борооны улмаас хотын зарим хэсэг үерт автжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчим үер бууж, автомашин зам дээр зорчих боломжгүй болсон байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж байна. Одоогоор иргэдээс үерийн дуудлага ар араасаа ирж байна. Удахгүй нэгдсэн мэдээлэл өгнө" гэв.

Ойрын өдрүүдэд нийслэлд түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байгаа. Тиймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас болгоомжлохыг албаныхан анхааруулж буй.

Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 29-нөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж