Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, тав нь орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас нийт дөрөв,өрвөн хүн амиа алдсанаас мотоциклтой автомашинтай онхолдсон гурван хүн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:
- Явган холбогдсон осол хоёр бүртгэгдсэн
- Мөргөлдсөн осол зургаа бүртгэгджээ.
Харин орон нутагт:
- Онхолдсон таван осол бүртгэгдэж гурван хүн амиа алдаж, гурван хүүхэд гэмтсэн
- Мөргөлдсөн осол хоёр бүртгэгдэж, гурван хүн нас барсан байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 50 гаруй хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврйин цагдаагийн албанаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ