Бритни Спирс урлагтаа эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Бритни Спирс урлагтаа эргэн иржээ

Бритни Спирс урлагтаа эргэн иржээ

Бритни Спирс хамгийн сүүлд 2020 онд шинэ дуу гаргасан. Тодруулбал, “Swimming in the stars” уран бүтээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд 39 насны төрсөн өдрөөрөө  гаргаж байв. Тэрбээр Элтон Жонтой хамтарч түүний хит дуунуудын нэгийг шинэчилсэн найруулгаар бичүүлэх болжээ. Энэ нь 1971 онд хит болсон “Tiny dancer” нэртэй дуу юм.

Элтон Жон энэ санааг гаргасан бөгөөд тэд Беверли Хиллс дэх студид уулзжээ.

Тэд “Tiny dancer” дууны ремикс хувилбарыг дуэт дуу болгосон бөгөөд маш гайхалтай болсон гэж эх сурвалж хэллээ. Дуу бичлэгийн компанийн хүмүүст шинэ дуугаа сонирхуулахад энэ зуны хит дуу болно гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн байна.

Бритни саяхан инстаграм хуудсандаа нэг цагийн дотор 10 гаруй нүцгэн зургаа нийтэлж шуугиан тарьсан. Шүтэн бишрэгчид нь нүцгэн зургуудад нь санаа зовж, сэтгэгдлээ илэрхийлжээ. “Арай ч дээ, ингэж болох юм уу?”, “Чи үнэхээр уйджээ” гэх мэт сэтгэгдэлүүдийг түүний зурган доороос уншиж болно. Энэ дуулианаас хэдхэн хоногийн дараа ийнхүү албан ёсоор урлагтаа эргэн ирж байгаагаа зарлажээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж