Гоёлын цэцэгт байцаа хотыг чимэв

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Гоёлын цэцэгт байцаа хотыг чимэв

Гоёлын цэцэгт байцаа хотыг чимэв

Гоёлын байцаа хурдаг ургадаг төдийгүй өнгө үзэмжийг сайжруулж, ногоон хэсгийг нэмэх зориулалттай аж. Тиймээс нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд гоёлын байцааг модлог ургамал, цэцэгсийн оронд тарих нь элбэг болжээ. Түүнийг нэг жишээ бол төв талбайн замын хажууд тарьсан гоёлын байцаа. Үүнээс гадна үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зүүн дөрвөн замын уулзвар дээр байх уг цэцэгт байцааг өнгөрсөн жил ч тарьж байжээ.

Нийслэлийн хот тохижуулах газраас тарьсан бөгөөд усалгаа арчилгаа төдийлөн шаарддаггүйгээр онцлог аж.

Гоёлын зориулалттай учраас хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй гэдгийг ургамал судлаачид цахим хуудастаа бичжээ. Тиймээс гоёл чиглэлийн байцааг цэцэрлэгт хүрээлэнд төдийгүй саванд тарихад ч тохиромжтой байдаг гэнэ.

Учир нь энэ ургамлын өндөр нь 30 см-ээс хэтрэхгүй ба энэ нь ургахад богино хугацаа шаарддаг гэжээ.

Гарал үүсэл нь олон наст өвслөг ургамал боловч үүнээс хойш нэг наст ургамал гэж үздэг энэ нь хүчтэй хяруунд мэдрэмтгий байдаг. Гэсэн хэдий ч, эрс тэс уур амьсгалтай уур амьсгалд хамгийн тохиромжтой ургамал аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж