Улсын төсөв уйлдаггүй: Хөдөөд баригдах хөшөөнүүд | News.MN

Улсын төсөв уйлдаггүй: Хөдөөд баригдах хөшөөнүүд

Улсын төсөв уйлдаггүй: Хөдөөд баригдах хөшөөнүүд

Улсын төсөв уйлдаггүй: Хөдөөд баригдах хөшөөнүүд

Аймаг, орон нутагт 2022 оны улсын төсвөөр барих онцлох хэд хэдэн бүтээн байгуулалт олны бухимдлыг төрүүлж буй. Тэдгээр хөрөнгө мөнгө шаардсан ажлуудын нэг бол хөшөө дурсгал. Мэдээж энэхү бүтээн байгуулалтууд орон нутаг, суманд нь нэн яаралтай хийх чухал ажил биш гэдгийг иргэд шүүмжилж байгаа юм. Учир нь улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө. Татвар төлсөн иргэд хүнд хэрэгтэй, нутаг орноо сурталчлан таниулах соёл, боловсролын бүтээн байгуулалт хийхийг хүсэх нь тодорхой. Гэсэн ч хүслийг хяслаар гэгчээр үлгэрийн гэмээр үр дүнгүй ажлуудыг тусгайлан төсөвт тусгасан нь сонирхолтой. Сонирхуулахад сүүлийн саруудад зарлагдсан хөшөөний тендерүүдээс өртөг өндөр гурван тендерийг онцолж байна. Эдгээрийн хоёр нь хугацаа дууссан, гэхдээ бүтээн байгууллатад шалгарсан компани ажлаа эхлээгүй бол нөгөө нэгийг ь цуцлаад байгаа юм.

ДОРНОД АЙМГИЙН ЯЛАЛТЫН ХӨШӨӨН ТОХИЖИЛТЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Монгол, Зөвлөлтийн баатарлаг дайчдын мөнхийн гавъяат үйлсэд зориулан  1984 онд Хамар даваанд ялалтын хөшөөг босгосон. Хөшөө нь 54 метр өндөр, 33 метр өргөн, 110 тонн жинтэй, дан аранжин зэсээр хийжээ. Тус хөшөө нь Монгол-Зөвлөлтийн нам, ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал нөхөрлөл, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болон сүндэрлэж байдаг. Гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол-Зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг ажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус ялалтын хөшөө, хээрийн үзүүлэг, Г.К.Жуковын командын байр, ялалт музейн тохижилтын ажлын зураг төслийн тендерийг зарласан байна.

Аймаг орон нутгийн хөгжлийн сангаас төсвийг гаргаж байгаа бөгөөд уг зураг төслийг эхлүүлээд байгаа аж.

АРХАНГАЙ АЙМАГТ 80 САЯ ТӨГРӨГӨӨР БУРХАН БАГШ БҮТЭЭНЭ

Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газраас бурхан багш бүтээх тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 16-нд зарласан. Уг тендерт оролцогчдоос “Боржин суварга” ХХК шалгарсан бөгөөд ажил нь ирэх сард эхлэх юм байна. Одоогоор хөшөөний зураг төслийг боловсруулж байгаа аж.

БЭРХ ХОТОД БҮТЭЭХ ОЧИРВААНИЙН ТЕНДЕРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Олон нийтийн цахим хуудаст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн төрөлх тосгоноо хот болгон хөгжүүлж, бурхан хүртэл залах нь гэх мэдээлэл гарсан. Үүнээс гурав хоногийн дараа уг тендерийг хүчингүй болгож, цуцалсан юм. Тодруулбал, Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд “Очирваань бурхан”, түүний дагалдах бурхдыг бүтээж, зална. Энэ ажлын тендерийг Эрдэнэт үйлдвэр захиалаад байсан. Тус төсөл 2019 онд эхэлж, одоо ажлын явц 70 хувьтай байгаа аж. Бэрхийн далд уурхайг 1954 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ одоогийн Эрдэнэт шиг улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй, улсын төсвийн 20-иод хувийг бүрдүүлдэг байсан учир ийнхүү бурхан бүтээх санаачлага гарчээ.

Сонирхуулахад, өнгөрсөн гурван жилд Бэрх тосгоны далд уурхайн музей байгуулахад улсын төсвөөс зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-27 46.147.101.102

34405990 ___ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү _____ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-27 59.153.112.220

Хөшөө дурсгалд төр засгаас анхаардаггүй улс гүрэн байдаггүй юм. Энэ бол соёлын өв. Хөшөө дурсгалыг шавар гэж хараах нь харгислал мөн. Ийм дүр эсгэгчид цаанаа улсыг олон тэрбум, их наяд,аар нь цөлмөгчид байдаг юм

Avatar

Zochin 2022-07-27 202.21.111.170

Соёл гэгээрэл …. гэх агуулгаар төсвийн мөнгийг үр дүнгүй, өгөөж ашиггүй шороо, шаварт зарцуулах эрх Ерөнхий сайд, сабарын сайд, аймгийн Засаг дарга нарт байхгүй. Хөшөө, дурсгалыг нутгийн зөвлөл, ТББ нь өөрсдийн санал санаачлага, хөрөнгөөр барина.

Avatar

Зочин 2022-07-27 59.153.112.220

Харгис хүчин л соёл гэгээрэлд мөнгө оруулдаггүй. Хөгжингүй орнууд ямар ч хүнд үед хөшөө дурсгалаа хаядаггүй, хөгждөгөөрөө хөгжсөөр иржээ. Соёл иргэншил гэж аугаа ертөнцийг хүн гэж аугаа бодьгал бүтээж тэндээ амьдардаг юм

Avatar

Unshigch 2022-07-27 202.126.89.153

Soyol gegeerel gej hushuu barimliig bish, hunii uhamsar, medlegiig deeshluulehiig heldeg ym

Avatar

ИРГЭН 2022-07-27 202.9.46.231

30 ЖИЛИЙН ТУРШИД МОНГОЛЫН БҮХ СУМ, АЙМАГ ДҮҮРЭГ, ЗГ НЬ СҮМ ХИЙД, СУВАРГА, ХӨШӨӨ БОСГОЖ, ГАЗАР САЙГҮЙ ШАВ ТАВЬСАН. 30 ЖИЛИЙН ТУРШ ХУРАЛДЛАА, СЕМИНАРДЛАА, ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТЭНЭЛЭЭ, ШОУДЛАА…… 30 ЖИЛИЙН ТУРШ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ, ХИЙН ХООЛОЙ, ТӨМӨР ЗАМЫН ҮЛГЭР ЯРИЛАА,…. ҮР ДҮН НЬ АЛГА….МОНГОЛ ХӨГЖСӨНГҮЙ….30 ЖИЛИЙН ТУРШ ТӨР ЗАСАГТ БАЙСАН НАМУУД, ХҮМҮҮС ДЭНДҮҮ АРЧААГҮЙ, СУЛ ДОРОЙ, МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ, ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАВ. МОНГОЛД ЛИДЕР ДУТАГТАЖ БНА!!!!!! ХАРИН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ОЛШРОВ

Avatar

зочин 2022-07-27 202.126.90.119

Архангай Цагаан даваагаа зас. Юун хөшөө дурсгал

Avatar

Зочин 2022-07-27 192.82.69.35

Аймаг сумдад хөшөө барихдаа төсвөөс хөрөнгө гаргадгийг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Харин хүн ард хандив цуглуулж юмуу баячууд хувийн хөрөнгөөр хөшөө босгох гэж байгаа бол мэдээж бологүй яахав. Гэхдээ утгатай, орон нутагтаа зохиролтой байх нь чухал.

Avatar

Зочин 2022-07-27 43.242.242.24

Хүүк Хүүрка Оюулзулзагаар Бэрхий далд уурхайн 6 тэрбум төгрөгийг төлүүлий.. Энэ 2 нийлж хөшөө музэй нэрээ мөн ч их хэдэр тэрбумаар нь хулгайлж байна. Чингис Хааны музенй Туркийн зах шиг, Эрээний шалган нэвтрүүлэх дээр байшин дээр нь байдаг хаяг шиг Хятад маягийн шар тамгатай. Хүүрка Оюулзгана 2 юу ч битгий хий. Хийсэн бүхэн чинь хуурамч болж байна. Татвар төлөгчдийн мөнгийг битгий хулгайл, битгий зээл тавь. Зүгээр д ХЯТАДААС авсан ӨРӨӨ ТӨЛ

Avatar

иргэн 2022-07-27 103.9.90.100

яаж улс орон хөгжих вэ гэж …

Avatar

Зочин 2022-07-27 139.5.216.27

Улсын төсвөөс бурханы ч бай нохойны ч бай ямар нэгэн аөшөө санхүүжүүлэхийг хоригло.

Avatar

Зочин 2022-07-27 202.9.40.191

ийм арчаагүй хөшөө энэ тэр гэсэн юмаа зогсоо! Боловсролтой болохгүй бол ийм хөгийн зүйл болоод нүхэн жорлонтойгоо Монголчууд байсаар л байх болно шүү!

Avatar

Зочин 2022-07-27 202.126.89.41

Ард түмэнд л хэрэггүй юм бол тэр бүх хийж байгаа, хийх гэж байгаа, хийсэн зүйлс нь хулгай гэхэд нэг их буруудахгүй. Төрд хулгайч их бий

Avatar

Иргэн 2022-07-27 202.55.188.39

Улс хөгжихөд энэ жил хэдэн хөшөө шаардлагатай байдаг вэ. Дарханы зам дуусахад хэдэн хөшөө баривал дуусах вэ. Мянга мянгаараа барьсан хөшөөнүүд чинь улсын хөгжлийг хэр хнөлөөлж байна вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж