Аймаг, орон нутагт 2022 оны улсын төсвөөр барих онцлох хэд хэдэн бүтээн байгуулалт олны бухимдлыг төрүүлж буй. Тэдгээр хөрөнгө мөнгө шаардсан ажлуудын нэг бол хөшөө дурсгал. Мэдээж энэхү бүтээн байгуулалтууд орон нутаг, суманд нь нэн яаралтай хийх чухал ажил биш гэдгийг иргэд шүүмжилж байгаа юм. Учир нь улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө. Татвар төлсөн иргэд хүнд хэрэгтэй, нутаг орноо сурталчлан таниулах соёл, боловсролын бүтээн байгуулалт хийхийг хүсэх нь тодорхой. Гэсэн ч хүслийг хяслаар гэгчээр үлгэрийн гэмээр үр дүнгүй ажлуудыг тусгайлан төсөвт тусгасан нь сонирхолтой. Сонирхуулахад сүүлийн саруудад зарлагдсан хөшөөний тендерүүдээс өртөг өндөр гурван тендерийг онцолж байна. Эдгээрийн хоёр нь хугацаа дууссан, гэхдээ бүтээн байгууллатад шалгарсан компани ажлаа эхлээгүй бол нөгөө нэгийг ь цуцлаад байгаа юм.
ДОРНОД АЙМГИЙН ЯЛАЛТЫН ХӨШӨӨН ТОХИЖИЛТЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Монгол, Зөвлөлтийн баатарлаг дайчдын мөнхийн гавъяат үйлсэд зориулан 1984 онд Хамар даваанд ялалтын хөшөөг босгосон. Хөшөө нь 54 метр өндөр, 33 метр өргөн, 110 тонн жинтэй, дан аранжин зэсээр хийжээ. Тус хөшөө нь Монгол-Зөвлөлтийн нам, ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал нөхөрлөл, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болон сүндэрлэж байдаг. Гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол-Зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг ажээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус ялалтын хөшөө, хээрийн үзүүлэг, Г.К.Жуковын командын байр, ялалт музейн тохижилтын ажлын зураг төслийн тендерийг зарласан байна.
Аймаг орон нутгийн хөгжлийн сангаас төсвийг гаргаж байгаа бөгөөд уг зураг төслийг эхлүүлээд байгаа аж.
АРХАНГАЙ АЙМАГТ 80 САЯ ТӨГРӨГӨӨР БУРХАН БАГШ БҮТЭЭНЭ
Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газраас бурхан багш бүтээх тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 16-нд зарласан. Уг тендерт оролцогчдоос “Боржин суварга” ХХК шалгарсан бөгөөд ажил нь ирэх сард эхлэх юм байна. Одоогоор хөшөөний зураг төслийг боловсруулж байгаа аж.
БЭРХ ХОТОД БҮТЭЭХ ОЧИРВААНИЙН ТЕНДЕРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Олон нийтийн цахим хуудаст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн төрөлх тосгоноо хот болгон хөгжүүлж, бурхан хүртэл залах нь гэх мэдээлэл гарсан. Үүнээс гурав хоногийн дараа уг тендерийг хүчингүй болгож, цуцалсан юм. Тодруулбал, Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд “Очирваань бурхан”, түүний дагалдах бурхдыг бүтээж, зална. Энэ ажлын тендерийг Эрдэнэт үйлдвэр захиалаад байсан. Тус төсөл 2019 онд эхэлж, одоо ажлын явц 70 хувьтай байгаа аж. Бэрхийн далд уурхайг 1954 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ одоогийн Эрдэнэт шиг улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй, улсын төсвийн 20-иод хувийг бүрдүүлдэг байсан учир ийнхүү бурхан бүтээх санаачлага гарчээ.
Сонирхуулахад, өнгөрсөн гурван жилд Бэрх тосгоны далд уурхайн музей байгуулахад улсын төсвөөс зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.
Холбоотой мэдээ