Саудын Арабыг зорьсон ээлжит удирдагч

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Саудын Арабыг зорьсон ээлжит удирдагч

Саудын Арабыг зорьсон ээлжит удирдагч

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэхээр Саудын Арабт анхны албан ёсны айлчлалаа хийв. Тэрбээр Жидда хотноо угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзлаа.

Токаевыг нисэх онгоцны буудал дээр Саудын Арабын хааны зөвлөх бөгөөд Мекка мужийн захирагч Халид Аль-Файсал, Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Аль-Фадли нар угтан авчээ. Аль-Салам ордонд болсон албан ёсны хүлээн авалтын дараа хоёр улсын удирдагчид хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Энэ үеэр хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг онцгойлон хэлэлцжээ.

Саудын Арабыг Казахстаны тэргүүлэх стратегийн түншүүдийн нэг гэж Токаев нэрлэлээ. “Саудын Араб бол Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг. Энэ хугацаанд олон салбарт хоёр улсын хамтын ажиллагаа бэхжсэн. Гэхдээ цаашдын хамтын ажиллагаанд илүү түлхэц өгмөөр байна” гэж тэр хэлэв.

Энэ хүрээнд Казахстан улс Саудын Арабын янз бүрийн салбарт онцгой нөхцөл, өргөн хүрээний давуу эрх олгоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Саудын Арабын талаас ч мөн худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Дэлхий дахин хүнсний хямралтай нүүр тулаад буй энэ цаг үед Саудын Араб улс Казахстаны хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж.

Албан ёсны айлчлалын үеэр Хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтад Саудын Арабын томоохон компаниуд оролцжээ. Түүнчлэн, Токаев угсаа залгамжлах хунтайжийг Казахстанд айлчлахыг урьлаа. Мохаммед бин Салман урилгыг баяртайгаар хүлээн авч, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэхээр Казахстанд айлчлахад бэлэн гэлээ.

Эх сурвалж: EURO PORTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж