Монгол аваргуудын үргэлжлэл, озэки цол горилогч Ичиножо А.Ичинноров

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Монгол аваргуудын үргэлжлэл, озэки цол горилогч Ичиножо А.Ичинноров

Монгол аваргуудын үргэлжлэл, озэки цол горилогч Ичиножо А.Ичинноров

Японы мэргэжлийн сүмо дахь монгол бөхчүүдийн ялалтын буухиа тасрах шинж алга. Энэ сарын Нагоя башёгийн түрүү бөхөөр Ичиножо А.Ичинноров тодорч, анх удаагаа эзэн хааны цомын эзэн болов. Аль 2013 оноос хойш л Ичиножо Такаши гэх Япон нэртэй Архангай аймгаас гаралтай монгол хүү дээд макүүчи зиндаанд үзэгдэх болсон. Дээд зиндаанд барилдсан анхны башёдоо 13 даваа, хоёр унаатай үзүүрлэж, гарамгай барилдааны болон дайчин бөхийн шагналыг цугт нь хүртэж байлаа.

Ийнхүү монгол аваргуудын дараагийн үеийн залгамж халаа гэж тодорч эхэлсэн боловч эхэн үедээ могой яр өвчин тусч, башё эхлэхээс хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт хүргэгдсэн түүхтэй. Гэхдээ дараа дараагийн башёдоо нямбай сайн барилдан качикоши хийснээр комүсүби, сэкивакэ цол хүртсэн. Харин 2016 онд нурууны бэртлээсээ болж аки башёг өнжиж, анх удаагаа бэртлээс болж барилдах боломжгүй болж байв.

Ер нь Ичиножо А.Ичинноровыг хүмүүс түрүүлнэ, озэки, ёкозүна цол хүртэнэ гэж итгэж, найддаг байсан ч санаснаар болоогүй. 2019 оны харү башёд тэрбээр 14 даваа авсан хэдий ч нутгийн ах Хакүхо нь нэг ч уналгүй 15 давж, ээлжит түрүүгээ хүртсэн юм. Энэ үеэс л хойш л түүнээс бэртэл гэмтэл холдоогүй. Нуруу, баруун өвдөг, баруун мөр дараалан бэртэж, хүссэн хэмжээндээ барилдаж чадалгүй нэг хэсэг жүрёо руу зиндаа буурав.

2016 оноос хойш Ичиножо А.Ичинноровын нуруу өвдөж, барилдахад нь хүндрэлтэй байсан учир тэрбээр жингээ хасч эхэлсэн.

2020 оны есдүгээр сарын Аки башёд дээд зиндаандаа эргэн ирж, качикоши хийснээр чансаагаа ахиулж, барууны маэгаширагийн нэг, хоёрдугаарт эрэмблэгдэж ирлээ. Эцэст нь 2022 оны долдугаар сард 29 насандаа дээд зиндааныхаа анхны түрүүг хүртэж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан.

Түрүүлснийхээ дараа Ичиножо А.Ичинноров онлайн хэвлэлийн хуралд оролцон ярихдаа “Башёгийн эхний өдрөөс хойш зургаа дараалан ялсныхаа дараа би өөрийгөө түрүүлж чадах юм байна гэж бодсон. Би сая түрүүлснээсээ урам аван эргэн саняакү цолонд хүрч, озэки цол хүртмээр байна. Одоо үед бага цолтой бөхчүүд түрүүлдэг болжээ. Тиймээс л би өөрийгөө түрүүлэх боломжтой юм байна гэж бодсон” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж