2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 159,220,961 төгрөгийн үнийн дүн бүхий 379,042 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна. Үүнээс "АСБИ" ХК (CND+15.00%), "Мон-Ит Булигаар" ХК (MBT +15.00%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +6.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH -14.38%), "Сүү" ХК (SUU -7.69%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,181 ширхэг нэгж эрхийг 25,842,477 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.59 хувиар буурч, 33781.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,946,437,194,468 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ