Хятадын хүн амын өсөлт мэдэгдэхүйц удааширч буй бөгөөд 2025 оноос хойш буурах хандлагатай байгааг тус улсын эрүүл мэндийн салбарын ахлах албан тушаалтан хэлжээ. Хамгийн сүүлд гаргасан тоо баримтаас үзэхэд, 2021 онд шинээр төрөгсдийн тоо сүүлийн хэдэн арван жилд байгаагүй бага үзүүлэлттэй гарсан.
Тухайлбал, төвийн Хунань мужид 500 мянга хүрэхгүй хүүхэд төрсөн. Энэ нь сүүлийн 60 жилд анх удаа бүртгэгдэж буй бага үзүүлэлт юм. Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид л ганцхан нэг сая гаруй шинэ хүүхэд төржээ.
Хятад улсад залуучууд амьдралын өртөг, ажлын дарамт гэх мэт хүчин зүйлсээс болж хүүхэд төрүүлэхгүй байхаар шийдсэн. Хүн амын байгалийн өсөлт хурдацтай буурч буй явдалтай Хятад улс тэмцэж байна. Өнгөрсөн жил л гэхэд гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн хууль тогтоомж гаргасан. Гэтэл энэ нь тус болсонгүй. Олон эмэгтэй энэ өөрчлөлтийг хэтэрхий оройтсон гэж үзжээ. Мөн ажлын байрны найдвартай байдал, жендерийн тэгш байдал хангалттай хангагдаагүй гэжээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын хүн ам, гэр бүлийн асуудал эрхэлсэн дарга Ян Вэнжуан “2021-2025 онд Хятадын хүн ам буурч эхэлнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ