Сувилалд хөнгөлөлттэй амарсан иргэд буцаалтаа 30 хоногт авна

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Сувилалд хөнгөлөлттэй амарсан иргэд буцаалтаа 30 хоногт авна

Сувилалд хөнгөлөлттэй амарсан иргэд буцаалтаа 30 хоногт авна

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд жилдээ хөнгөлөлттэй амралт, сувилалд үйлчлүүлэх эрхтэй. Энэ жил ЭМДЕГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалтыг хүргэж байна. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно.

Хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой юм. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийдэг байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Үүнд төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилал 58, эмийн сан 1700 гаруй, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллага байна. Рашаан сувилалд амрах иргэд өөрийн мөнгөөр зорчиж, ирсний дараа хөнгөлөлтийн дүнг авах юм байна.

Тухайлбал, иргэн даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан байгууллагаас тусламж, үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой аж.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АМАРЧ, СУВИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ ГАЗРЫН ХАЯГ БАЙРШИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж