Абэгийн алуурчинг яллахаас өмнө сэтгэцийн үнэлгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Абэгийн алуурчинг яллахаас өмнө сэтгэцийн үнэлгээ хийнэ

Абэгийн алуурчинг яллахаас өмнө сэтгэцийн үнэлгээ хийнэ

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг өчигдөр /2022.07.25/ Нара хотоос Осака руу шилжүүлэв. Учир нь арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл түүнийг сэтгэцийн эмчийн үзлэгт оруулах болжээ.

Сэжигтнийг халдлага үйлдэх үедээ эрүүлээр сэтгэх чадвартай байсан эсэхийг тодруулахын тулд ийнхүү яллах дүгнэлтийн өмнө Осака руу шилжүүлэв. Эрүүгийн хуульд зааснаар сэтгэцийн чадавхи нь дорой бол ялыг хөнгөвчлөх, ухаан санаа солиотой бол шийтгэх боломжгүй гэж заасан байдаг.

Сэжигтэн Ямагамигийн ээж шашны сүмд их хэмжээний мөнгө хандивлаж, улмаар 2002 онд гэр бүл нь дампуурсан. Ерөнхий сайд асанг тус сүмтэй холбоотой гэж бодсон учраас сэжигтэн онилсон гэж мөрдөн байцаалтын эх сурвалж хэлжээ.

Халдлага үйлдэхэд ашигласан бууг оролцуулаад цагдаа нар Ямагамигийн гэрээс долоон галт зэвсэг хурааж авсан. Тэрбээр эхлээд тэсрэх бөмбөг ашиглах санаатай байсан ч холбоо хамааралгүй хүмүүст нөлөөлөх учраас больсон гэж хэлжээ.

Дашрамд дурдахад, Шинзо Абэгийн оршуулах ёслол есдүгээр сарын 27-нд болно. Японы засгийн газар оршуулах ёслолын талаар Орос тэргүүтэй дипломат харилцаатай бүх улсдаа мэдэгджээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Путин Японд айлчилж, оршуулах ёслолд оролцох бодолгүй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж