Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ | News.MN

Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ

Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ

Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ

Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна ирэх аравдугаар сард гэрлэх болсныг түүнийг агентлаг мэдэгдлээ. Өдгөө 31 настай тэрбээр 27 настай дуучин Ко Вү Римтэй 2018 онд уран гулгалтын шоу тоглолтын үеэр танилцаж, гурван жил үерхсэний эцэст ийнхүү гэрлэж байгаа аж.

Ким Юнагийн харьяалагддаг “All That Sports” агентлагийн мэдэгдэлд “Ирэх аравдугаар сарын сүүлээр Сөүлд Ким Юна дуучин Ко Вү Римтэй гэрлэнэ. Ким Юна, Ко Вү Рим хоёр хоёулаа гэр бүл, дотны найзууд, ойрын хүмүүстэй даруухан хурим хийхийг хүссэн. Тиймээс бид хуримын тов, байршлыг нь дэлгэх боломжгүй. Та бүхнийг ойлгоно гэж найдаж байна” гэжээ.

Ким Юна 2010 оны Ванкуверын өвлийн олимпоос алтан медаль, 2014 оны Сочигийн олимпоос мөнгөн медаль тус тус хүртэж байсан билээ.

Өмнөд Солонгосоос гадна Ким Юна Японд ихээхэн алдартай бөгөөд тэрбээр олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадатай нэгэн цагт мөсөн дэвжээнд хүчтэй өрсөлдөж байсан юм. Тэрбээр 2014 онд зодог тайлснаасаа хойш зар сурталчилгаа, хувцас загварын салбарт хүч үзэх болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-26 46.147.101.102

13981703 —– Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-26 202.9.40.160

Монголчуудад ямар хэрэгтэй, ашиг тустай мэдээлэл юм бэ. Монголчуудын амьдралд тустай, мэдлэг боловсролоо дээшүүлэх, шинэ ажлын санаа олох, ажлын байр бий болгох, амьдралын арга ухаанд сургах, танин мэдэхүйг нь тэлэхэд ая холбогдолтой мэдээлэл бичиж байхыг хүсье

Avatar

Зочин 2022-07-26 66.181.161.31

Чи уншихгүй байхад л болчих юм биш үү?

Avatar

хөхчир 2022-07-26 202.179.27.231

ХҮҮХЭН АЮУЛТАЙ ШУНАЛТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БУУЖ БАЙНА. ЗАЛУУ МИНЬ ТЭСДЭГ ЮМ ШҮҮ. ЭР МУУ Ч ЭМИЙН ДЭЭР ГЭЖ НААД ЯАТУУГАА ДАРЖ АВ…ККК

Avatar

Зочин 2022-07-26 203.91.115.48

Уг нь эмэгтэй хүнийг хүнтэй сууна гэж хэлдэг. Хүнд очино. Хүүгээ л гэрлэдэгсэн. Гэр давхарладаг. Бид чинь уг нь тусдаа үндэстэн улс шүү дээ. Өөрийн хэлтэй, хоцрогдсон ч соёлтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж