Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ

Олимпийн аварга Ким Юна дуучин залуутай гэрлэнэ

Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна ирэх аравдугаар сард гэрлэх болсныг түүнийг агентлаг мэдэгдлээ. Өдгөө 31 настай тэрбээр 27 настай дуучин Ко Вү Римтэй 2018 онд уран гулгалтын шоу тоглолтын үеэр танилцаж, гурван жил үерхсэний эцэст ийнхүү гэрлэж байгаа аж.

Ким Юнагийн харьяалагддаг “All That Sports” агентлагийн мэдэгдэлд “Ирэх аравдугаар сарын сүүлээр Сөүлд Ким Юна дуучин Ко Вү Римтэй гэрлэнэ. Ким Юна, Ко Вү Рим хоёр хоёулаа гэр бүл, дотны найзууд, ойрын хүмүүстэй даруухан хурим хийхийг хүссэн. Тиймээс бид хуримын тов, байршлыг нь дэлгэх боломжгүй. Та бүхнийг ойлгоно гэж найдаж байна” гэжээ.

Ким Юна 2010 оны Ванкуверын өвлийн олимпоос алтан медаль, 2014 оны Сочигийн олимпоос мөнгөн медаль тус тус хүртэж байсан билээ.

Өмнөд Солонгосоос гадна Ким Юна Японд ихээхэн алдартай бөгөөд тэрбээр олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадатай нэгэн цагт мөсөн дэвжээнд хүчтэй өрсөлдөж байсан юм. Тэрбээр 2014 онд зодог тайлснаасаа хойш зар сурталчилгаа, хувцас загварын салбарт хүч үзэх болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж