Домогт Мухаммед Алигийн алдарт “Rumble in the Jungle” WBC холбооны аваргын бүс дуудлага худалдаагаар орж, 6.18 сая ам.долларт хүрчээ. Түүний бүсийг NFL-ийн Индианаполис Колтс багийн эзэн Жим Ирсай худалдан авч, өөрийн цуглуулгадаа нэмсэн аж.
Алигийн бүсийг эзэмших болсон Жим Ирсай “Эзэн нь болсондоо баяртай байна” гэжээ.
Али 1974 онд Конго улсад WBC холбооны хүнд жингийн аваргын бүсийн төлөө Жорж Жормэнтэй тулалдан ялж байв. Түүнийг зодог тайлсны дараагаар Алид хоёр бүс үлдсэний нэг “Rumble the Jungle” аж. Нөгөө бүсийн тухайд хувийн цуглуулгад байгаа гэнэ.
“Heritage Auctions” дээр зарсан хамгийн өндөр үнэтэй спортын хэрэгсэл энэ бүс.
Ирсайд Алигийн олон эд зүйлс хадгалагддаг. Тухайлбал, Алигийн 1965 онд өмсч байсан тулааны өмнөх нөмрөг, 1975 онд Жо Фрэйзертэй тулалдахдаа өмсч байсан гутал зэрэг байдаг ажээ. Тэрбээр өөрийн цуглуулгаа наймдугаар сарын 2-нд Чикагод, есдүгээр сарын 9-нд Индианаполист тус тус олонд дэлгэхээр болжээ.
Холбоотой мэдээ