Японы цагдаа нар оршин суугчдыг айлгаж буй зэрлэг сармагчны дайралтыг зогсоохын тулд тайвшруулагч буу ашиглаж байна. Сүүлийн долоо хоногт Ямагучи хотод 42 хүн зэрлэг сармагчны дайралтад өртсөнөөр гэмтэж бэртсэн тухай мэдээлсэн байна. Тэдний дотор хүүхэд, өндөр настнууд багтжээ.
"Богино хугацаанд ийм олон дайралт гарах нь ховор" гэж хотын нэгэн албан тушаалтан мэдээлэв. Эхэндээ зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд дайралтад өртөж байсан. Сүүлийн үед өндөр настан, насанд хүрсэн эрэгтэйчүүд рүү дайрах болсон аж.
Амьтдыг хавхаар барих гэсэн оролдлого бүтэлгүйтсэн байна. Дайралтад өртсөн хүмүүсийн гэмтэл янз бүр байгаа аж. Тодруулбал, хүмүүс сармагчинд маажуулж, цохиулж, мөн ходоод, хүзүү хэсэгтээ хүчтэй хазуулжээ.
Эрх баригчид зэрлэг сармагчинг санаатайгаар хүн амьдардаг бүсэд нэвтрүүлдэг бүлэг этгээд бий хэмээн сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ