Грек: Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Грек: Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Грек: Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Грекийн Лесбос аралд түймэр дэгдэж, байшин шатаж, тосгонд аюултай байдал үүссэний дараа олон зуун оршин суугч, жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ. Нийт 17 гал унтраах машин, есөн нисэх онгоц бүхий 50 гал сөнөөгч орон нутгийн засаг захиргаанаас сайн дурынхан болон усан цистернтэй хамт галыг унтраахаар ажиллаж байна гэж Грекийн Гал түймрийн алба  мэдэгдэв.

Түймэр Бямба гаригийн өглөө гарчээ. Жуулчдын очих дуртай г арлын эрэг хавийн Ватера хотын ойролцоо газар авсаар байна.

Грекийн олон нийтийн "ERT" сувгийн мэдээлснээр өнгөрсөн Бямба гаригаас хойш 450 гаруй хүнийг арлын бусад хэсэгт нүүлгэн шилжүүлж, Ватера хотын ойролцоох далайн эрэг дээр есөн хүнийг аварсан байна.  Галын улмаас 20 гаруй барилга эвдэрчээ.

Грек улс сүүлийн өдрүүдэд ой хээрийн түймэрт маш ихээр нэрвэгджээ. Мөн Европт дээд амжилт тогтоосон хэт халалтын давалгааны улмаас Франц, Италид түймэр гарчээ. Тус улсын бусад хэсэгт 320 гал сөнөөгч 68 гал унтраах машин, зургаан гал сөнөөгч онгоц хамтран Грекийн Дадиа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хээрийн түймрийг дарж, ховор төрлийн шувуудын үүрэнд заналхийлж буй түймрийг дөрөв дэх өдрөө дарахыг оролдов.

Грект удаан үргэлжилсэн хэт халалтын давалгаа тохиолдож, агаарын температур 43 Цельсийн (Фаренгейтийн 109 хэм) хүрэх төлөвтэй байгаа бөгөөд тус улсын олон хэсэгт гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж