Мьянмар: Ардчиллын төлөөх 4 тэмцэгчийг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Мьянмар: Ардчиллын төлөөх 4 тэмцэгчийг цаазалжээ

Мьянмар: Ардчиллын төлөөх 4 тэмцэгчийг цаазалжээ

Ардчиллын төлөөх дөрвөн тэмцэгчийг Мьянмарын арми цаазаллаа. ​​Энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа цаазаар авах ялыг дахин ашигласан хэрэг болов.

Идэвхтэн Ко Жимми, хууль тогтоогч Фио Зея Тью болон өөр хоёр хүнийг "терроризм" үйлдсэн гэж буруутгасан юм. Тэднийг хаалттай шүүх хурлаар цаазаар авах ял оноожээ.

Ардчиллын төлөөх удирдагч Аун Сан Су Чи энэ мэдээг сонсоод маш их гунигтай байсан гэж эх сурвалж "ВВС"-ийн Бирмийн албанд ярьжээ.

Ардчиллын төлөөх үндэсний лиг (NLD) намын дарга Су Чи ямар нэгэн тайлбар хийгээгүй гэж эх сурвалж нэмж хэлэв. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сард армийн удирдсан төрийн эргэлтийн дараа баривчлагдсан юм.

Талийгаачдын ар гэрийнхэн Даваа гаригт Инсейн шоронгийн гадаа цугларч, тодорхой мэдээлэл хүлээн, цөхөрч байгаа талаар мэдээлэв. Зея Тьюгийн ээж хүүг нь  яг хэзээ цаазлах талаар мэдээгүй  бөгөөд үүний үр дүнд оршуулгын уламжлалт төлөвлөгөөгөө гаргаж чадахгүй байгаагаа ярив. Ар гэрийнхэнд нь цогцсуудыг өгөөгүй ба тодорхой хариултгүйн улмаас оршуулах ёслолд бэлдэж чадахгүй байгаа аж.

Тэднийг терроризмын эсрэг хуулийн дагуу ялласан гэж мэдэгдсэн ч хэзээ, хэрхэн цаазлагдсаныг хэлээгүй байна. НҮБ-ын мэдээлснээр 1988 оноос хойш анх удаа цаазаар авах ялыг Мьянмар гүйцэтгэж байна. Мьянмарт 2021 онд тус улсын арми засгийн эрхийг булаан авсан нь ардчиллыг дэмжигч жагсагчид, идэвхтэн, сэтгүүлчдийг цэргийн хүчээр дарж, өргөн хүрээг хамарсан жагсаал цуглааныг өдөөсөн юм.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж