Бен Аффлекын унтаж буй зураг хошигнол дагуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Бен Аффлекын унтаж буй зураг хошигнол дагуулав

Бен Аффлекын унтаж буй зураг хошигнол дагуулав

Энэ сард хуримаа хийсэн Бен Аффлек эхнэр Женнифер Лопезийн хамт бал сараа өнгөрөөж явна. Тэд бал сараа Парист өнгөрөөж байгаа аж. Бен дарвуулт завин дээр нойрсож буй зураг цахим ертөнцөд нийтлэгджээ.  Харин энэ зураг “Batman" киноны шүтэн бишрэгчид дунд хошигнох сэдэв болов.

Дарвуулт онгоцноос авсан зураг дээр Бен Аффлек цэнхэр цамц, жинсэн өмд өмсч, сандал дээр унтаж буйг харуулжээ.  Өөр нэг зурагт түүнийг дарвуулт онгоцны тавцан дээр ганцаараа унтаж байгаа нь харагдаж байна.

Твиттер хуудсанд Бены унтаж буй зураг трэнд болж, "Би зуны амралтаа Бен Аффлек шиг завин дээр өнгөрөөх ёстой" гэх мэт хошин жиргээ нийтлэгдэх болжээ.

Түүний Бетманы дүрд шүтэн бишрэгчид нь дуртай бөгөөд “Ашгүй Бэтмен амралтаа авч, эхнэртэй боллоо” зэрэг нийтлэлүүдийг дагуулаад байна.

 

Эх сурвалж: Hindustan Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж