Ирэх наймдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлах товтой байна. Түүний айлчлалаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцтай холбоотой хоёр томоохон төслийг санхүүжилтийг эцэслэн шийдэх болов уу гэсэн улс төрийн болоод эдийн засгийн хүлээлт байна. Хэрэвзээ хөрөнгө оруулалтын асуудлыг нь БНХАУ-ын Засгийн газар шийдчих юм бол энэ намраас Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Бүтээн байгуулалт нь эхэлчих юм бол Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц таван жилийн дотор ашиглалтад орчих боломжтой.
Эрчим хүчний хараат байдлаас гарах нь Монголын Засгийн газар болгоны мөрөөдөл байсан, байсаар ч ирсэн. Авчиг өдий хүртэл Орос, Хятадаас хамааралтай, жилдээ 400 тэрбумын эрчим хүч импортлож байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц бол баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргах төсөл. Худалч хүнд бараг жаран жил ярьж байгаа төсөл. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай. Хамгийн чухал нь дотоодоосоо эрчим хүчээр хангадаг, найдвартай эх үүсвэртэй болно гэдэг мөнгөөр үнэлэшгүй ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдал талаасаа.
Хятадын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс баригдаж буй тус цахилгаан станц ашиглалтад орох юм бол нэг кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх аж. Харин баруун аймгийн өдгөө нэг кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа юм.
Атал Увсын нэг сумын, бүр багийн Засаг дарга нь Хятадын Элчин сайдад хандаж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийн санхүүжилтыг зогсоож өгөх хүсэлт гаргасан байдаг. Урвасан хулгай дайсны үг нь ойлгомжтой. Түүнээс эрчим хүчний үнэ буурахаар үйлдвэрлэл сайжирна, орлого нэмэгдэнэ гэх энгийн аргументыг мэдэхгүй байна гэж үгүй байлтай. Д.Сүхбаатарын үр удам болох Сүхжаргалмаа, Сүхгэрэл гэж Оросын улаан хамгаалагчид байна. Эгийн голын усан цахилгаан станцыг байнга улстөржүүлж ирсэн, өнөөдөр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг Ховд голийн экологид муу гээд олны тархи угаагаад эхэлжээ.
Замын-Үүдийн гацаа, түгжрэлээс болж дотоодод хомсдол үүсч, бүх бараа таваарын үнэ тэнгэрт хадчихаад байгаа. Үндсэндээ иргэд нь өдөр ирэх тусам бүсээ чангалж, засаг төр нь яажшуухан хохирол багатай эдийн засгийн хямралыг давах вэ гэж толгойгоо гашилгах болсон.
Гэтэл Улаанбаатар төмөр замын Замын-Үүдийн өртөөний дарга Ч.Сугирбаатар гэгч хурган дарга “Монголын ачаа тээврийг хязгаарлаад, таранзит тээврийг гялс гаргаад өгөөч” гээд Эрээн өртөөний захиргаанд захидал бичээд явуулчихсан байх жишээтэй. Улсаараа урд хөршийг царайчилж байхад шүү дээ. Ерөнхийдөө, Ерөнхий сайдаасаа, засгаасаа том толгойтой дарга нар олширсны илрэл байх.
Монголыг эрчим хүчний хараат байхын эсрэг, төмөр замтай болохын эсрэг явж буй болгон урвагчид, Монголын дайснууд гэхэд буруудахгүй биз.
Өнгөрсөн хавар шатахууны хомсдол нүүрлэж, үнэ өссөн. Ганц цорготой монголчуудын хувьд оросуудын шахалт, шантаажид орох нь ч цөөнгүй. Гэхдээ Украины эсрэг Оросыг дэмжихгүй бол Монголд нийлүүлдэг шатахуунаа зогсоох хэрэгтэй гээд нэгэн тэтгэвэрт гарсан дипломатч Оросын Элчин сайд И.Азизовт хэлж, шургаад явсан гэх хов ч улс төрийн хүрээнээс сонсогдож буй. Шатахуун тасалдвал манай эдийн засаг тасалдана гэж захын чавганц мэднэ.
Нэгэн цагт Монголыг гадаадад төлөөлж явсан Элчин асан Монголын эсрэг хатгаас хийгээд явж байна гэхээр монголчуудад үнэт зүйл, үзэл бодол байдаггүй, эрх ашиг л бий гэж худлаа ч биш юм байна.
Монголын эсрэг хамгийн пропагандаа бол “Монгол ялна”. Цэрэг танкны үлгэр ярьж манийхаа тархийг угаах хойгуур нь Орос, Хятад руу нарийн царигтай төмөр замаар холбогдчихсон. Хятадад нүүрс экспортлогч хамгийн том түнш нь Индонез, дараа нь Орос бичигдэж байна.
Хятадын хилээс 267 км зайд оршдог Монгол Улс өнгөрсөн жил 16 сая тонн нүүрс экспортолсон. Жил болгоны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолно гэж мөрөөддөг. Даанч санаа байвч тээвэрлэлтээсээ болоод чаддаггүй. Атал Орос, Хятад хоёр 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийчихсэн.
Харин манайхан “Хятад руу гарч байгаа машинуудын тоо 1000 орчимд хүрлээ. Ерөнхийдөө бид хамгийн оргил үе буюу 2019 онд экспорт хийж байсан үеийнхтэйгээ дөхсөн байна” баярлаж байх вэ дээ. Төмөр замаа барьчихсан бол өнгөрсөн 2021 онд гэхэд 2.4 тэрбум ам.долларын борлуулалтаа алдахгүй байлаа.
Монголын нүүрсийг чөдөрлөсөн хүмүүс өнөөдөр нэг тонн нүүрснээс 60-70 ам.доллар “хулгайлаад” байгааг Ерөнхий сайд нэгэнтээ нэр зүстэй нь зарласан. УИХ-ын Адъяасүрэнгийн ард байгаа бүлэглэлүүд гэхээр Х.Баттулга, З.Энхболд хоёр бий нь нэн ойлгомжтой. А.Адъяасүрэн хэний "утсан хүүхэлдэй" болох нь хэнд ч ойлгомжтой харагддаг. Одоо тэгээд хулгай, луйвар нь илчлэгдэх гээд нүүрний мафийнхан багагүй сандарч байгаа шинжтэй.
Дээрх хулгайг цэгцэлэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин өснө гэхээр асар их мөнгө манай урвасан хулгай нарын халаасанд орж байна гээд бод доо. Төмөр замын талцал, хэрүүл, өргөн, нарийн царигийн маргаанаас болж Монгол Улс өнгөрсөн 10 жилд 80 их наядын ашгаа алдсан байна. Харамсалтай нь, Женкогийн тархи угааж байсанчлан нарийн царигаар урдаас биш өргөн царигаар хойноос Оросын танк өнөөдөр ороод ирчихлээ. Х.Баттулга, Д.Дамба гуай хоёрын хэн нь урвасан хулгайч байсныг өнөөдөр, олон жилийн дараа хүмүүс ойлгож, таньж байх шиг.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж Монголоо гэсэн болгоныг барьж хорьсон. М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд. Өдгөө нэгэн цагт ойр дотно явсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын эрх ашиг салсан нь илт, Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцыг барьж эхлэх сургаар Оросын троллууд орилоод эхлэсэн байна. Монголд ашигтай том төсөл хөдлөх сургаар эх орныхоо эсрэг ажилладаг эсэргүүнүүд Монголд харамсалтай нь цөөнгүй. Оросын бууны ноход ч олон.
Саяхан Буриадын Читид болсон “Алтаргана” наадамд оролцож, үг хэлсэн МоАХ-ны гишүүн С.Билэгсайханы нэг бичлэг тавигджээ. Дайнд оролцож, тахир дутуу болсон буриад цэргүүдийг агуу гавъяа байгуулсан гээд аваад хаяна билээ. Дэлхий нийтээрээ Оросоос жийрхэж, хүчирхийлэл, түрэмгийлэлийг нь эсэргүүцэж байхад манай “ялсан монголчууд” зөвтгөж, дэмжиж, бүр ухайлах нь өрөвдмөөр. Естой л таашаалтайгаар хүчиндүүлэхдээ таарсан, хүчиндүүлчхээд дараа спасибо гэж мэдэх л байх даа, цааш нь бичих үү яах уу.
Холбоотой мэдээ