“No double standard” хөдөлгөөнийхөнд хилийн хориг тавьсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

“No double standard” хөдөлгөөнийхөнд хилийн хориг тавьсан гэв

“No double standard” хөдөлгөөнийхөнд хилийн хориг тавьсан гэв

Цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм зөрчсөн, хууль сахиулагчийг эсэргүүцэж, хаалттай Цагдан хорих ангиас эрүүгийн хэргийн холбогдогчийг гаргасан зэрэг хэрэгт холбогдсон “No double standard” иргэдийн хөдөлгөөний Э.Одбаяр нарын таван хүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт хилээр гарахыг нь хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч цахим хуудаст энэ нь иргэдийн дунд ташаа ойлголт, мэдээллийг түгээж байна гэж үзжээ. Хамгийн сүүлд тус иргэдийн хөдөлгөөний зүгээс энэ сарын 1-нд Э.Одбаяр Мөрдөн байцаах албанд мэдүүлэг өгчээ. Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат, Л.Ганхөлөг нарт үүсгэсэн улс төрийн зохиомол хэргийг шүүхээс прокурорт буцааж, Мөрдөн байцаах албанаас дахин ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар прокурорын байгууллагаас тайлбар өгөв.

Нийслэлийн прокурорын байгууллагаас иргэн Э.Одбаяр, Б.Бямбагэрэл, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Ц.Чинбат нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг энэ сарын 22-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, “2021 оны аравдугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байжээ.

Мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэргийг хянаж байх хугацаанд Г.Ган-Очир нь улсын хилээр гарч явсан байна.

Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн гэв. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээнд гарч буй мэдээлэл үндэслэлгүй, ташаа гэж прокурорын байгууллагаас тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж